Бидний тухай

Бид орчин үеийн мэдээлэл технологийн хөгжлийг даатгалын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвт нэгэн шинэ дэвшлийг авчрах зорилгоор даатгалын нэгдсэн онлайн сувгийг Та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.

Бүхий л үйлчилгээ цахим болсон, онлайнаар хүссэн бараа үйлчилгээг хаанаас ч хэдийд ч худалдан авдаг болсон өнөөгийн нөхцөлд энэхүү онлайн даатгалын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр хэрэглэгч, даатгуулагчдын цаг завийг маш их хэмнэхээс гадна олон нийтэд ил тод байдлаар зах зээлийн мэдээлэл өгч, даатгалын мэдлэгийг нэмэгдүүлнэ гэдэгт бид гүнээ итгэлтэй байгаа билээ.  

Манай компани, Ренессанс Групп ХХК нь 2010 оноос Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлж байна. Бид даатгуулагч үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, тэднийг төлөөлсөн даатгалын мэргэжлийн, итгэл хүлээсэн зөвлөгч нь байх, даатгагч даатгуулагчийн хамтын ажиллагаа, тэнцвэртэй байдал, харилцан ойлголцлыг бататгах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Манай үйлчилгээ

Даатгалын компанитай байгуулах даатгалын гэрээнд бид даатгуулагчийг төлөөлж оролцсоноор доорх мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой болно.

  • Эрсдлийн зөвлөгөө өгөх

Харилцагчид учирч болох бодит болон боломжит хохирлыг илрүүлэн, тухайн эрсдлийг бууруулах, шилжүүлэх, багасгахад мэргэжлийн зөвлөгөө өгнө.

  • Даатгалын зөвлөх 

Таны болон танай байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц хамгийн зөв даатгалын гэрээг зөвлөж нөхцөлийг нь даатгалын компаниудтай тохиролцон зөвлөгөө өгнө. Даатгалын компаниудаас хүлээн авсан үнийн санал, даатгалын хамгаалалтыг зохих зөвлөмжийн хамт хүргүүлж хамтран ажиллана.

  • Даатгалын нөхөн төлбөр

Даатгалын тохиолдол бий болоход хохирлоо хэрхэн нэхэмжлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, хохирлын баримт бичгийг бүрдүүлэх, даатгалын компаниас нөхөн төлбөрийг шуурхай гаргуулахад бид ажиллана.  

Даатгалын зуучлалын үйлчилгээг авсанаар харилцагч даатгуулагчдад бий болох давуу талууд:

  • Даатгалын гэрээний эрсдлээс зайлсхийх боломжтой болно
  • Дотоод болон гадаадын нэр хүнд бүхий даатгагч, давхар даатгагч нараас даатгалын хамгаалалт, үнийн санал авах, тэднээс сонголт хийх
  • Нэг доороос бүх даатгалын компаниудын хураамж, нөхөн төлбөрийн харьцуулсан зөвлөгөөг авна.
  • Та бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа илүү их цагаа зориулах боломжтой. Даатгал хийлгэх, даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах тохиолдолд бид таны өмнөөс ажиллана.

Харилцагчдад найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор дотоод, гадаадын нэр хүнд бүхий даатгагч, давхар даатгагч нартай хамтран ажилладаг.

Монголын даатгалын компаниуд, Үүнд: Бодь Даатгал, Монре Даатгал, Номин Даатгал, Практикал Даатгал, Соёмбо Даатгал, Монгол Даатгал, Ард Даатгал, Миг даатгал,  Мандал даатгал, Тэнгэр даатгал

Том хэмжээний мөнгөн дүн, эрсдэл бүхий харилцагчдыг найдвартай даатгалын хамгаалалттай байлгах зорилгоор тухай бүр нь гадаадын давхар даатгалын компаниуд, брокеруудтай хамтран ажилладаг. 

 

1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл