Автотээврийн хэрэгслийн даатгал

Таны авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ
local_taxi

check_box Та даатгалын эрсдэлийн төрлөө сонгоно уу!

check_boxХамгаалалтын хувийг сонгоно уу

Тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал гэдэг нь даатгалын эрсдлийн улмаас даатгуулсан тээврийн хэрэгсэлд учирч болох хохирлыг нөхөн төлөх даатгал юм.  Даатгуулагчийн өмчлөл, эзэмшилд байгаа В, С, D ангилалын тээврийн хэрэгслүүд, зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглолуудыг энэ даатгалд даатгуулж болно.

Даатгалд хамаарах нь

Даатгалын эрсдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу нөхөн төлдөг. Даатгуулагч гэрээнд заасан хураамжийг зохих ёсоор, бүрэн төлсөн байх үүрэгтэй. 

Даатгагч нь тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл хохирлыг хохирол үнэлэгч мэргэжлийн оролцогч байгууллагын дүгнэлтийг үндэслэн гэмтсэн эд анги, хэсгүүдийн засварын зардал болон сэлбэг хэрэгсэл, эд материалын үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоон нөхөн төлбөр олгодог.

Даатгалд хамаарахгүй тохиолдлууд

Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтыг үндэслэн даатгалын компаниуд нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах нөхцлүүдийг даатгалын гэрээндээ тусгасан байдаг. Даатгалын компаниудын гэрээн дэх даатгалд хамрагдахгүй нийтлэг нөхцлүүд буюу даатгалын хасалтуудыг танилцуулж байна. Та дэлгэрэнгүй байдлаар өөрийн даатгалын гэрээнээс танилцаарай.

  • хэт ядарсан, өвчтэй, жолоо барих чадваргүй, согтуу эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан, тээврийн хэрэгслийг гэмт хэргийн зорилгоор, хууль бусаар ашиглаж явах үед гарсан хохирол;
  • шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх, хэвийн бус байдлыг буй болгосон тохиолдол болон замгүй газраар явах, голыг гармаар гатлахгүй байх, ан ав хөөх, сургалтанд ашиглах, уралдаан тэмцээнд орсноос учирсан хохирол;
  • тээврийн хэрэгсэл болон түүний эд ангийн зориулалт, ашиглалтын горимыг өөрчилсөн, зөрчсөн, даац эсвэл хурд хэтрүүлсэн, зориулалтын бус аргаар халаах, асаах оролдлого хийснээс үүссэн хохирол;
  • жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан, зам тээврийн ослын хэрэг нь шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хүн жолоодсноос үүдсэн хохирол;
  • гэрлэн дохио зөрчих, урсгал сөрөх, техникийн бүрэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүдэн гарсан хохирол;
  • ердийн элэгдэл, хэвийн хорогдол, хуучрах, механик эсвэл цахилгааны эсвэл электроникийн эвдрэл гэмтэл, үйлдвэрийн дефект болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварлах зардал;
  • зөвшөөрөлгүйгээр эсвэл зөвшөөрөл, стандарт зөрчсөн байдлаар ачаа ачсан, шатах тослох материал, химийн эсвэл тэсрэх бодис ачиж тээвэрлэсэн;
  • тээврийн хэрэгслийг бусдад түрээслэх, барьцаалуулах, зээлдүүлэх, ашиглуулах, тээвэрлэх мөн энэ тухай даатгагчид мэдэгдээгүй үед гарсан хохирол;
  • эрх бүхий байгууллагын шийдвэрээр хураагдсан, битүүмжлэгдсэн, устгагдсан эсвэл дайчилгаанаас үүдэлтэй хохирол;

Тээврийн хэрэгслийн даатгалын нэр томъёо:

Тээврийн хэрэгслийн даатгалд нийтлэг хэрэглэгддэг нэр томьёоны ерөнхий тайлбарыг танилцуулж байна. Та дэлгэрэнгүй утгыг өөрийн даатгалын гэрээнээс харна уу:

'тээврийн хэрэгсэл' гэж замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг;

'авто зам' гэж Автозамын тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг;

'зам тээврийн осол' гэж Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдлыг;

'замын хөдөлгөөн' гэж Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг;

'нэмэлт тоноглол' гэж үйлдвэрээс гарсан стандарт загвар дээр түүний техникийн аюулгүй байдлын горимыг алдагдуулахгүйгээр нэмж суурилуулсан эд анги  эсвэл үйлдвэрийн суурь иж бүрдэл дээр нэмсэн эсвэл өөрчилж суурилуулсан гоёлын болон хүч нэмэгдүүлсэн, тав тухыг сайжруулж хангасан аливаа тоног төхөөрөмжийг;

'зах зээлийн үнэ' гэж даатгалын зүйлтэй ижил төрлийн шинж чанартай, ашиглалтын зорилго, эд хөрөнгийн элэгдлийн хувьд ойролцоо эд хөрөнгийг тухайн үед даатгалын зүйл оршин байгаа нутаг дэвсгэрт худалдах, худалдан авч болох үнийг;

'жолоо шилжүүлэх' гэж даатгуулагч буюу жолоочоос бусад хүн тээврийн хэрэгслийг жолоодох үеийг;

Ꞌдаатгуулагчийн хариуцах хэсэгꞋ гэж даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд даатгагчаас олгох нөхөн төлбөрөөс эхэлж хасагдах хэмжээ буюу учирсан хохирлынхоо тодорхой хэсгийг даатгуулагч өөрөө хариуцах хэсэг;

даатгалын үлдэгдэл үнэлгээꞋ гэж даатгалын үнэлгээнээс даатгалын хугацаанд төлөгдсөн нөхөн төлбөрийн дүнг хассан мөнгөн илэрхийллийн хэмжээг хэлнэ.

'бүрэн сүйрэл' гэж даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөн сэргээх, засварлах боломжгүй байх эсхүл учирсан хохирлын хэмжээ буюу сэргээн засварлах шууд зардал нь тухайн даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээтэй ижил нөхцөл байдлыг;

'хэсэгчилсэн хохирол' гэж даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлийн сүйрсэн хэсгийг сэргээн засварлах боломжтой байх нөхцөл байдлыг;  

 

 

1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл