Ард Даатгал

ТАНИЛЦУУЛГА

Ард Даатгал компани нь харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг тэргүүн зэрэгт хүндэтгэн үзэж, даатгалын зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэн, өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглон, эрх зүйн харилцааны хэм хэмжээг мөрдөн, зүй бус хэлцэлд оролцохоос татгалзаж, үйл ажиллагаандаа нээлттэй, шударга, ёс зүйг баримталж ажилладаг.

АЛСЫН ХАРАА

Ард Даатгал компани нь даатгуулагчдын эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, тэдний амар тайван амьдралын баталгааг хангасан даатгалын үйлчилгээг үзүүлж, нийгмийн хариуцлагыг дээдлэгч, ил тод нээлттэй, итгэл төрүүлсэн тэргүүлэгч даатгагч байна.


Ард Даатгал ХХК нь 1994 онд байгуулагдсан анхны хувийн даатгалын компани бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон бүх аймагт нийт 25 салбар, 370 гаруй төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү 22 жилийн хугацаанд Монгол улсын даатгалын зах зээл дээр тэргүүлэгч компанийн нэг болж чадсан нь Даатгуулагч таны итгэл, бидний зүтгэлийн үр дүн гэж бид үздэг.

Манай компани даатгуулагчдынхаа эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын эрсдлийг хамгаалах гэрээний үүргээ биелүүлэхдээ дэлхийн томоохон даатгалын группууд болох Allianz, Munich Re, Swiss Re, Hannover Re, ОХУ-ын Ингострах, Lloyd’s syndicates, Mapfre зэрэг давхар даатгагч болон давхар даатгалын брокерууд болох AON, Marsh, Willis, UIB, JB Boda, Faber, Malakut, түүнчлэн эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Францын “Europ assistance” байгууллагуудтай олон жилийн турш хамтран ажиллаж байна.

2004 онд хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Их Британийн Виттингтон групп тус компанид хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлэгч болсноор Ард Даатгал компани нь гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болж, Европын тэр тусмаа даатгалын зах зээл анхлан хөгжсөн Английн даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу-хау, бүтээлч чанарыг улс орныхоо даатгалын зах зээлд нэвтрүүлж түүхэн бодит үүрэг гүйцэтгэсэн.

2011 оны 1 дүгээр улиралд бид Гранд Даатгал ХХК-ийг албан ёсоор өөртөө нэгтгэсэн нь Монголын даатгалын зах зээл дээр анхны нэгдэн нийлэх үйл явдал болсон бөгөөд үүгээрээ даатгалын зах зээл дээр компаниуд нэгдэн нийлэх, өрсөлдөөний зөв орчин бүрдүүлэх жишгийг зах зээлд бий болгосон билээ.

2012 онд манай томоохон харилцагч байгууллагын даатгуулсан агуулах, түүн доторх бараа материал, эд хөрөнгө галын эрсдэлд өртөж 4 орчим тэрбум төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг төлсөн нь Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш учирсан томоохон хэмжээний хохирлыг төлсөн анхны тохиолдол болсон юм. Энэ нь бид өөрсдийн хүлээн авсан томоохон эрсдлүүдийг дэлхийн нэр хүнд бүхий давхар даатгалын компаниудад хэрхэн зөв хуваарилж буйг харуулаад зогсохгүй даатгалын үр өгөөжийг харуулсан үйл явдал болсон билээ.

Ололт амжилтууд


2000 – Монгол улсын “ТОП-5” даатгалын компанийн нэг болов.

 

2008 – СЗХ-ны “Оны шилдэг даатгалын компани”болов.

2010 – “International Quality Era Award”(Switzerland, Geneva) шагнал гардав.

2012 – Grand Expo -ийн “Оны шилдэг даатгалын компани” болов.

2013 – МХАҮТ -ын шалгаруулалтаар “Оны шилдэг даатгалын компани” болов.

2013 – Монгол улсын Татварын Ерөнхий Газрын дээд шагнал “Хөх дэвтэр” гардав.

Түүхэн замнал


2015 – Даатгалын цахим мэдээллийн сантайболов.

 

2014 – Ард Санхүүгийн Нэгдэл ХХК хөрөнгөоруулагч болов.

2011 – Гранд Даатгал ХХК -ийг өөртөө нэгтгэв.

2004 – Их Британийн “Omni Whittington Group”хөрөнгө оруулагч болов.

1994 – Ард Даатгал ХХК үүсгэн байгуулагдав

ЭРХЭМ ЗОРИЛГО

Даатгуулагчийн хэрэгцээнд тохируулсан, ёс зүйг баримталсан, даатгалын шилдэг үйлчилгээг бид үзүүлнэ.

Санхүүгийн үзүүлэлт

11.7

Нийт хөрөнгө

4.1 100.0%

Нөхөн төлбөр

1.7 100.0%

Нөөц сан

7.2 100.0%

Борлуулалтын орлого

6.9 100.0%

Цэвэр орлого

Бүтээгдэхүүнүүд

Экономик

0.8%
Экономик

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • Байгалийн эрсдэл

  • Гал, дэлбэрэлтийн эрсдэл

Экономик +

1.0%
Экономик +

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Стандарт

1.5%
Стандарт

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Стандарт +

2.2%
Стандарт +

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Премиум

3.0%
Премиум

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

  • 2016 онд борлуулалтын 63,7%-ийг нөхөн төлбөрт олгосон ба 55 удаагийн даатгалын тохиолдолд 65,4 сая төгрөгийн амь нас, эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлсөн

Гадаадад зорчигчдын - $15k

Гадаадад зорчигчдын - $15k

  • Азийн бүсэд хамгийн хямд

  • Олон улсад Европ Ассистанс үйлчилнэ

  • Гэр бүл, группын өндөр хөнгөлөлт

Гадаадад зорчигчдын - $30k

Гадаадад зорчигчдын - $30k

  • Олон улсад Европ Ассистанс үйлчилнэ

  • Хямд хураамж

  • Жил хүртэлх хугацаатай

Гадаадад зорчигчдын - $40k

Гадаадад зорчигчдын - $40k

  • Ингосстрах (BB+)-д давхар даатгалтай

  • 90-ээс дээш хоногоор даатгана

  • Гэр бүл, группын өндөр хөнгөлөлт

Гадаадад зорчигчдын - $50k

Гадаадад зорчигчдын - $50k

  • Ингосстрах (BB+)-д давхар даатгалтай

  • Олон улсад Европ Ассистанс үйлчилнэ

  • Гэнэтийн ослын нэмэлт хамгаалалт

ХОЛБОО БАРИХ

7720 0089
info@arddaatgal.mn
“Ард Холдингс”-ын байр 2-р давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14200
1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл