Миг Даатгал

КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“МИГ Даатгал” ХХК нь 1997 оноос ердийн даатгалын хэлбэрээр даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн үндэсний даатгалын компаниудын нэг юм. Бид Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан 17 хэлбэрийн 40 гаруй төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орон даяар 26 салбар 200 гаруй даатгалын төлөөлөгчөөр дамжуулан харилцагч, даатгуулагч нартаа хүргэж байна.

Манай компани Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр гаргадаг даатгалын компаниудын төлбөрийн чадварын үзүүлэлт болон даатгалын хураамжийн орлого, даатгуулагчдад олгосон нөхөн төлбөр, хохирол нөхөлтийн харьцаа, эрсдэл хүлээх нөөцийн сан гэх мэт гол үзүүлэлтүүдээр тэргүүлэгчдийн нэг байж даатгуулагч нарын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлж байна. Манай компани нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгал, эрсдэлийн удирдлагын цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

МИГ даатгал компани Монгол Улсын даатгалын салбарын хөгжилд өөрийн хувь нэмэр оруулахаас гадна даатгалын салбарын хөгжилд цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилт тавин ажиллаж байна. Манай компани даатгалын эд хөрөнгийн, амь нас эрүүл мэндийн, хариуцлагын болон санхүүгийн даатгалын хэлбэрт хамаарах бүхий л төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг байгууллага, иргэдэд санал болгож байгаа ба компаний дадлага туршлагатай, чадварлаг баг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тохирсон, бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчиддаа хүрч үйлчлэх зорилгоо анх байгууллагдсан хугацаанаас эхлэн 20 жилийн турш амжилттай хэрэгжүүлж байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар “МИГ Даатгал” ХХК-ний нийт хөрөнгө 11.6 тэрбум төгрөг, нөөцийн сан 6.9 тэрбум төгрөг, даатгалын хураамжийн орлого 11.3 тэрбум төгрөг, 4.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна. Бид бусад даатгалын компаниудаас дараах давуу байдалтай үйл ажиллагаагаа идэвхихтэй явуулж байна.

Үүнд: МИГ Даатгал ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос жил бүр гаргадаг даатгалын компаниудын төлбөрийн чадварын үзүүлэлтээр сүүлийн гурван жилийн байдлаар хамгийн өндөр буюу 2014 онд 140 хувь, 2015 онд 139 хувь, 2016 оны жилийн эцсийн байдлаар 105 хувийн төлбөрийн чадвартай даатгалын компани юм. Олон улсын нэр хүндтэй “HANNOVER RE” давхар даатгалын компанитай ТРИТИ буюу гэрээт давхар даатгалын гэрээг байгуулж, компаний даатгагдсан хөрөнгө, хариуцлага, амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын төрлүүдээр 5 тэрбум төгрөг хүртэлх давхар даатгуулж байна. “МИГ Даатгал” ХХК нь цэвэр хураамжинд эзлэх нөхөн төлбөрийн харьцаа хамгийн өндөр буюу 46 хувьтай.

ДАВХАР ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

МИГ Даатгал ХХК нь дэлхийн нэр хүнд бүхий мэргэшсэн давхар даатгалын брокерууд, олон улсад нэр хүндтэй давхар даатгагч нартай амжилттай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд бид харилцагчдынхаа бизнесийн онцлогт тохирсон олон улсын даатгалын гэрээний нөхцөл, үйлчилгээг судлан нэвтрүүлэх, хамгийн сайн нөхцөл, өрсөлдөхүйц орчныг бүрдүүлсэн найдвартай давхар даатгалын хамгаалалтыг хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, хариуцлагын даатгалаар ханган ажилласаар ирсэн.

Гэрээт давхар даатгалд (Treaty гэрээ)

Олон улсын нэр хүнд бүхий Hannover Re давхар даатгалын компанитай “Treaty” буюу гэрээт давхар даатгалын гэрээ байгуулан, гэрээгээр тохиролцсон хөрөнгө, хариуцлага, амь нас, эрүүл мэндийн даатгалын төрлүүдээр 5 тэрбум төгрөг хүртэлх хамгаалалтыг аван ажиллаж байна.

HANNOVER Re давхар даатгалын товч танилцуулга

Ханновер Ре нь дэлхийн шилдэг давхар даатгагч нарын нэг бөгөөд жилийн хураамжийн орлого нь 16.4 тэрбум евро байдаг. Тус компани нь амьдралын болон амьдралын бус бүхий л даатгалын төрлөөр давхар даатгалын хамгаалалт үзүүлдэг бөгөөд ойролцоогоор 2,900 орчим ажиллагсадтай. Дэлхийн даатгалын зах зээл дээр Ханновер Ре нь санхүүгийн хувьд хүчирхэг гэдгийг Standard & Poor's AA-"Very Strong" and A.M. Best A "Excellent" гэсэн үнэлгээнээс харж болно.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БРОКЕРУУДЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Манай давхар даатгалын үйл ажиллагаа нь даатгалын зах зээлийн 30 жилийн туршлагатай багийн удирдлага дор явагддаг.

Бид хэд хэдэн даатгалын төрлөөр давхар даатгалын хамгаалалтыг санал болгодог:

  • Агаарын хөлгийн даатгал
  • Хөрөнгийн даатгал
  • Төслийн ажлын даатгал
  • Уул уурхайн даатгал
  • Амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
  • Хариуцлагын даатгал
  • Фронтинг хэлбэрээр эрсдлийг шилжүүлэх

Бид үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд суурилан давхар даатгалын найдвартай хамгаалалтыг хангахын тулд дэлхийн нэр хүнд бүхий AON, Marsh, Willis, Pana Harrison гэх мэт брокеруудаар дамжуулаад Lloyd’s of Londonболон Азийн давхар даатгалын захзээлд байршуулдаг.

Одоогоор манай компани нь дэлхийн шилдэг, нэр хүнтэй давхар даатгагчид болох Swiss Re, Hannover Re, Munich Re, Zurichболон Ази дахь MSIG, Tokio Marine Holdings, Кореан РеЕвропын шилдэг давхар даатгагч, мөн Ллойдсын Синдикатуудад эрсдлийг бүтнээр болон хэсэгчлэн шилжүүлж, хамтран ажиллаж байна.

КОМПАНИЙ САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МИГ даатгал компаний даатгалын хураамжийн цэвэр орлогоор тэргүүлэгчийн байр сууринд байна. МИГ Даатгал ХХК нь стратеги болон бизнес, санхүүгийн төлөвлөгөө, зорилтуудаа амжилттай биелүүлснээр даатгалын хураамжийн орлогоо өсгөсний үр дүнд нөөцийн сан тогтмол өсч, 2016 онд 11.3 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлоготой, эрсдэл хүлээх нөөцийн санг 6.9 тэрбум төгрөг, нийт хөрөнгийн хэмжээг 11.6 тэрбум төгрөгт хүргэж, харилцагчиддаа 4.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Даатгалын хураамжийн орлого, нөөцийн сангийн тогтвортой өсөлт нь даатгалын компанийн үйл ажиллагааг илтгэх гол хэмжүүр юм.

Бидэнтэй холбоо барих:

Утас: (+976) 7000-3000 /24 цагийн Нэгдсэн шуурхай алба/

Утас: (+976) 7575-6000 /Мэдээлэл, асуулт хариулт, зөвлөгөө/

Утас: (+976) 9509-2209 /Ослын бүртгэлийн ажилтан/

Санхүүгийн үзүүлэлт

11.5

Нийт хөрөнгө

5.0 14.83%

Нөхөн төлбөр

2.2 5.99%

Нөөц сан

11.3 10.13%

Борлуулалтын орлого

10.5 14.59%

Цэвэр орлого

Бүтээгдэхүүнүүд

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

  • 2016 онд 2,2 тэрбум төгрөг буюу борлуулалтын 58,8%-ийг нөхөн төлбөрт олгосон

  • Автотээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2,1 тэрбум төгрөг, амь нас, эрүүл мэндийн хохиролд 105,9 сая төгрөг олгосон байна

Макс

3.0%
Макс

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • дээрээс юм унах

Классик

2.0%
Классик

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • дээрээс юм унах

Стандарт

1.0%
Стандарт

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • дээрээс юм унах

Иж бүрэн - $50k

Иж бүрэн - $50k

  • Аялал бүрийг бүх эрсдэлээс хамгаална

  • Эмчилгээний зардлыг бүрэн төлнө

ХОЛБОО БАРИХ

7575-6000
info@mig.mn
Монгол улс, Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 5/1, МИГ Даатгал компанийн байр
1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл