Монгол Даатгал

ТАНИЛЦУУЛГА

Монгол Даатгал компани нь 1934 онд тулгын чулуугаа тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш даатгалын үйлчилгээг ард иргэддээ үзүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт харилцагч нарын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан эрсдэлийг хамгаалсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол хөгжүүлэн салбарын тэргүүлэгч, чиглүүлэгч байсаар ирлээ.

Монгол даатгал компани нь монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 29 салбар нэгж, 670 төлөөлөгчөөрөө дамжуулан, монгол улсын нийт иргэддээ даатгалын бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрхэм харилцагчдынхаа амгаланг алсын хараагаа болгон эрүүл засаглалтай чадварлаг хамт олны сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр эх орондоо баялаг бүтээх

АЛСЫН ХАРАА

Тэмүүллээр жигүүрлэсэн хүмүүний амгалан бидний амжилтын үндэс байж ирээдүйг бид итгэлээр хөглөнө

УРИА

Хүмүүний амгалангаар жигүүрлэж, Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө

ҮНЭТ ЗҮЙЛС

Хүндлэл ба нэгдэл: Бид харилцагчаа эрхэмлэн ёс зүйг дээдэлсэн нэгдмэл зорилготой эвсэг хамт олон

Хариуцлага ба хамаарал: Бид ногоон байгалийг хүндлэн хайрласан эх дэлхийн эрдэнэт хүмүүн

Шилдэг байдал: Бид эх орондоо баялаг бүтээн, даатгалын салбарын хөгжлийг тодорхойлсон Монгол улсын хүндэт иргэн

Шилдэг түнш: Бид таван тивийн хүндэт түншүүдийн дэлхийд данстай эхний сонголт

ТҮҮХЭН ХУРААНГУЙ

2016

Даатгалын салбарт анх удаа ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэж эхэллээ. "Даатгалын салбарын оны онцлох энтрепренер"-оор шалгарлаа

2013

Олон улсын эрүүл мэндийн даатгалыг Munich Re групптэй хамтран нэвтрүүлэхээр боллоо. “Hannover Re” компанитай байгуулсан давхар даатгалын гэрээг өргөтгөн гамшгийн эрсдэлийг хамгаалалтанд авлаа.

2012

Монголд анх удаа банкны зуучлалын үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэллээ.

International SOS компанийн дэлхий даяар үйлчлэх түргэн тусламжийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж эхэллээ.

2011

Дэлхийн 210 гаруй улс, 50,000 орчим эмнэлэгийн байгууллагад үйлчлэх өндөр хамгаалалттай Олон Улсын Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн гаргалаа.

Уул уурхайн салбарт зориулсан иж бүрэн багц даатгалыг бий болгосон.

2010

Олон улсын давхар даатгалын зах зээлийн томоохон давхар даатгагч “Hannover re” компанитай хамтран ажиллаж эхэллээ.

Дэлхийн банктай хамтран ажиллаж бага, дунд орлоготой иргэдэд зориулсан “Эрүүл мэндийн бичил даатгал” төслийг орон нутгаар хэрэгжүүлж эхэллээ.

2008

Гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдэд туслах зорилгоор Мишээл Санг анхлан байгууллаа.

Интернэт даатгал, HOT LINE даатгалын үйлчилгээг даатгуулагчдад хүргэсэн.

2007

Үйл ажиллагаандаа даатгалын програмыг ашиглаж эхэлсэн.

2006

Монголд анх удаа 24 цагийн дуудлагаар үйлчлэх шуурхай албыг ажиллуулж эхэллээ.

Хадгаламжийн даатгал хийж эхэллээ.

2005

Дэлхийн банкны төслийн хүрээнд “Малын индексжүүлсэн даатгал” -ын борлуулагчаар ажиллаж эхэлсэн.

2003

"Монгол даатгал" ХХК хувийн хэвшилд шилжлээ.

1995

"Монгол Даатгал" ХХК өөрийн эзэмшлийн байртай боллоо.

1994

"Монгол Даатгал" ХХК-ийн ажилтнууд гар бие оролцон боловсруулсан Даатгалын тухай Монгол улсын хууль хэлэлцэгдэн батлагдлаа.

1990

Сангийн яамны бүтцээс гарч бие даасан “Монгол Даатгал” ХХК байгуулагдсан.

1974

Олон улсын болон гадаадын байгууллагын барилга байгууламж, тээврийн хэрэгслийн заавал даатгалыг хийж эхэллээ.

Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг Монгол даатгалаар эрхлүүлэх тушаалыг Монгол Улсын Засгийн газраас гаргалаа.

1964

“Нэгдэл хоршооллын мал сүрэг, САА-н таримал ургамлын заавал даатгал” зэрэг даатгалыг анхлан хийж эхэллээ.

Давхар даатгалын чиглэлээр гадаадын даатгалын компаниудтай хамтран ажиллаж эхэллээ.

1963

ХАА-н малын даатгал нэвтэрлээ.

1962

Улсыг аюулаас хамгаалах газар нь Улсын даатгах газар нэртэй болж өөрчлөгдөв.

1961

ХАА-н нэгдлийн тариалангийн даатгал нэвтэрлээ.

1959

Хоршооллын байгууллагын эд хөрөнгийн заавал даатгал гарлаа.

Ард иргэдийн амины барилгын даатгал нэвтэрсэн.

1953

Зорчигчийн амь насны даатгал нэвтэрлээ.

1947

“Тээврийн хариуцлагын заавал даатгал” хийж эхэллээ.

1946

Иргэний амь насны даатгал нэвтэрлээ.

1944

Иргэдийн хашаа байшингийн даатгал хийж эхэллээ.

1943

Ажилчин албан хаагчдын амь насны даатгалыг нэвтрүүлж эхэллээ.

1941

Даатгалын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажил эхлэв.

1936

“Албан байгууллага, аж ахуй нэгжийн даатгал” үйлчилгээг анх гаргалаа.

1935

ЗХУ-ын Госсрах даатгалын газартай хамтран давхар даатгалын үйл ажиллагааг эхлүүллээ.

1934

“Улсыг аюулаас хамгаалах газар” байгуулагдаж Монгол Даатгал ХХК-ийн суурь тавигдлаа.

“МОНГОЛ ДААТГАЛ” ХХК-ИЙН ДАВХАР ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ, ТУРШЛАГЫН ТАЛААР

“Монгол Даатгал” ХХК нь 1964 оноос эхлэн олон улсын давхар даатгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн билээ.

Бид өнөөдрийн байдлаар эд хөрөнгө, агаарын хөлгийн их биеийн даатгал, нефтийн бүтээгдэхүүн, олон улсын болон дотоодын ачаа тээврийн даатгал, байгууллагын хариуцлагын даатгал, гэнэтийн осол, гадаадад зорчигчийн болон олон улсын эрүүл мэндийн стандарт даатгалын төрлүүдээр дэлхийн өндөр нэр хүнд бүхий давхар даатгагчдад шууд болон тэргүүлэх зэргийн брокер компаниудаар дамжуулан өөрийн багцаа давхар даатгуулан, эрсдэлээ шилжүүлэн, удирдан ажиллаж байна.

Бид хүлээн авсан эрсдэлээ үнэлэн, шинжилгээ хийж, өөрийн төлбөрийн чадвар эдийн засгийн чадавхи болон макро эдийн засгийн өөрчлөлт, хандлагатай уялдуулан дэлхийн томоохон, нэр хүндтэй давхар даатгагч нарт эрсдлийн багцаа трити буюу гэрээт, факультатив буюу гэрээ нэг бүрчлэн давхар даатгуулдаг.

Монгол Даатгал ХХК нь дэлхийн даатгалын томоохон зах зээл Английн Lloyd’s-ын синдикатууд, Munich Re, Hannover Re, Swiss Re, Zurich Group, Allianz Global Corporate & Specialty, Mapfre Asistencia Co.Ltd тэргүүтэй давхар даатгагчид мөн дэлхийн тэргүүлэх давхар даатгалын брокер компаниуд болох AON Ltd, Willis Group, Marsh Ltd зэрэг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч A.M.Best, Moody’s, Fitch rating, Standard&Poors зэрэг байгууллагуудаас тус бүр A-, Baa, BBB–ээс дээш зэрэглэл бүхий өндөр нэр хүнд, туршлагатай давхар даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна.

Бид Монгол улсад анх удаа багцын давхар даатгалын гэрээг ХБНГУ-ын Hannover Re компанитай байгуулж 2010 оноос хойш 7 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү гэрээний дагуу манай компани эд хөрөнгийн даатгалаар нэг тохиолдолд 6,3 тэрбум төгрөг хүртэл нөхөн төлбөр олгох чадамжтай юм. 6,3 тэрбум төгрөгөөс давсан хариуцлага бүхий даатгалын гэрээнүүдэд шинжилгээ хийн факультатив хэлбэрээр олон улсын нэр хүндтэй, санхүүгийн чадвар өндөр тэргүүлэх давхар даатгагчдад даатгуулдаг.

Даатгалын зах зээлд мэргэжлийн, шинэлэг даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын нэр хүндтэй давхар даатгагчдын хамгаалалттайгаар даатгуулагчиддаа харилцагчийн халамжийн үйлчилгээг бүрэн үзүүлж чаддаг нь бидний давуу тал билээ.

Гадаадад зорчигчийн даатгалын хувьд бид Олон улсын үнэлгээний A.M.Best, Standard & Poors, Fitch rating зэрэг байгууллагуудаас гаргасан А үнэлгээ бүхий өндөр нэр хүнд, туршлагатай давхар даатгалын компани болох “Mapfre Asistencia” –д давхар даатгагдсан.

“Mapfre Asistencia” нь анх 1989 онд Испанийн Мадрид хотод үүсгэн байгуулагдсан олон жилийн туршлага бүхий давхар даатгагч бөгөөд өдгөө дэлхийн 40 гаруй улсад байрших өөрийн салбар нэгжээрээ дамжуулан 100 гаруй сая үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

Гадаадад зорчигчийн даатгалтай холбоотой даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагч дэлхийн бүх улс оронд өөрийн сүлжээ бүхий мэргэжлийн туслалцаа үзүүлэгч компани болох Mapfre Asistencia-ийн 86-21-22308766 тоот дугаарын утас руу залгаж 24 цагийн турш үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой төдийгүй мэргэжлийн туршлагатай зөвлөгчийн тусламжтайгаар бүх асуудлаа газар дээр нь бүрэн шийдвэрлүүлэх боломжтой.

“Мapfre Asistencia” компанитай холбогдох хаяг:

Address: 12 Floor, Yi De Building, No. 1538, West Yan An Road, Shanghai, China, Zip Code 200052

Attention: Sherry Liu / Rachel Sun, from Finance Dpt /

Telephone: 86-21-22308766

Fax: 86-21-62885828

Email: cncosiam@roadchina.com.cn

Website: www.roadchina.com.cn

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрхэм харилцагчдынхаа амгаланг алсын хараагаа болгон эрүүл засаглалтай чадварлаг хамт олны сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр эх орондоо баялаг бүтээх

Санхүүгийн үзүүлэлт

30.4

Нийт хөрөнгө

6.7 20.07%

Нөхөн төлбөр

10.5 28.53%

Нөөц сан

24.7 22.14%

Борлуулалтын орлого

14.2 19.78%

Цэвэр орлого

Бүтээгдэхүүнүүд

Иж бүрэн - $30k

Иж бүрэн - $30k

  • "Mapfre Assistance"-ийн дэлхий даяарх сүлжээ

  • Шүдний $1000 хамгаалалт

  • Группын хөнгөлөлт

Иж бүрэн - $50k

Иж бүрэн - $50k

  • "Mapfre Assistance"-ийн давхар даатгал

  • Эмчилгээний зардлыг бүрэн төлнө

  • Ази, Шенген бүсийн олон удаагийн аялалын хамгийн хямд хамгаалалт

Иж бүрэн - $100k

Иж бүрэн - $100k

  • Давхар даатгал бүхий өндөр хамгаалалт

  • "Mapfre Assistance"-ийн дэлхий даяарх сүлжээ

  • Жил хүртэлх хугацаатай

Уран жолоо

0.8%
Уран жолоо

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • барилгын нуралт

Ган жолоо

1.2%
Ган жолоо

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Мөнгөн жолоо

2.0%
Мөнгөн жолоо

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Алтан жолоо

3.0%
Алтан жолоо

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Супер жолоо

3.8%
Супер жолоо

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • байрлуулах үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

  • Зах зээлд тэргүүлэгч

  • 2016 онд 2,5 тэрбум төгрөгийн хохирол төлсөн

  • 2016 онд борлуулалт 37%-иар өссөн

ХОЛБОО БАРИХ

11-313615
insurance@mongoldaatgal.mn
Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Хуучнаар Тээврийн товчооны ард.
1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл