Соёмбо Даатгал

КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Бид Соёмбо Даатгалынхан эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад арилжааны даатгалын иж бүрэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэн,тэдний итгэл найдварыг бүрэн даах зорилгод тэмүүлсэн хичээл зүтгэлийнхээ үр шимээр Монголын даатгалын салбарт тэргүүлэгч байр суурийг олж, олон ололт амжилттай он жилүүдийг үдсээр түүхийн хуудсын 27 дахь жилтэйгээ золгож байна.

Өнөөдөр Соёмбо Даатгал ХХК нь нийт 59 ажилтан, даатгалын 90 гэрээт төлөөлөгч, 17 салбар нэгжтэйгээр даатгалын үйлчилгээг хүргэж байна.

Соёмбо Даатгал ХХК нь дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд, үүнд Лондонгийн Lloyd’s, Швейцарийн SwissRe болон Marsh,Capsicum Re, Jardine LlyodThompson, UIB, Howdenзэрэг брокеруудын итгэлийг хүлээж хамтарч ирсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч Германы Hannover Re компанитай 2011 оноос эхлэн нийт багцын давхар даатгалын хамтын ажиллагааг эхлүүлж эрсдэл хүлээх чадавхиа эрс нэмэгдүүлсэн юм.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч алхам олныг хийж, иргэдийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ, орон даяарх даатгалын нэгдсэн онлайн сүлжээ, даатгал, санхүү, хүний нөөцийн нэгдсэн программ хангамж зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлсэн.

Даатгалын салбарт үргэлж шинэлэг санаачилга, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлдэг Соёмбо Даатгал компанийн амжилтыг үнэлэн Санхүүгийн Зохицуулах хорооноос 2008 онд анхны 'Шилдэг даатгалын компани', мөн МҮХАҮТ-с 2011 оны даатгалын салбарын 'ОНЫ ОНЦЛОХ ЭНТЕРПРЕНЕР' зэргээр тус тус өргөмжилсөн.

СЗХ-ны зөвшөөрөл бүхий 46 төрлийн бүтээгдэхүүнээр даатгалын үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд даатгуулагч таны эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх чадвар бүхий мэргэжлийн баг хамт олон байдаг.

Ийнхүү та бүхэнд даатгалын оролцоог ашиглан бизнесийн тогтвортой хөгжил, нэн таатай орчинг бүрдүүлэхэд бид өндөр түвшний даатгалын мэргэжлийн туслалцаа үзүүлж, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллах болно.

КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Санхүүгийн зах зээл дээрх бизнесийн байгууллагуудын хатуу мөрдөх нийтлэг зарчим болох итгэлцэл, хяналт, ил тод нээлттэй байдлыг удирдлага болгон ажилласнаар манай компани салбартаа тэргүүлэх байр сууриа хамгаалж, эрсдэл даах чадвар буюу өөрийн хөрөнгийн өсөлтөөр салбартаа тэргүүлж байна.

Санхүүгийн үзүүлэлт, тэрбум төгрөгөөр

ДАВХАР ДААТГАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Соёмбо Даатгал компани 2011 оноос эхлэн Олон улсын давхар даатгалын зах зээлд нэр хүнд бүхий, “Стандарт энд Пүүрс”-ийн АА (Very Strong) үнэлгээтэй, дэлхийд тэргүүлэгч давхар даагч “Hannover Re” компанитай нийт багцын давхар даатгалын хамтын ажиллагааг эхлүүлэн өнөөдрийг хүртэл 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Whole Account Excess Of Loss Reinsurance Treatyꞌ буюу Нийт багцын давхар даатгалд хамрагдсанаар даатгалын тохиолдол бүрт 2.5 сая ам. долларын хохирлыг давхар даатгалын компани хариуцах юм. Энэ нь бидний хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгаажуулах таатай боломжийг улам ч нэмэгдүүлэх нь лавтай юм. Мөн энэ байдал нь практик дээр даатгуулагчдын шийдвэрт нөлөөлж биднийг сонгох хандлага байнга өсөн нэмэгдэж байна.

Санхүүгийн үзүүлэлт

9.8

Нийт хөрөнгө

2.2 6.63%

Нөхөн төлбөр

2.2 5.84%

Нөөц сан

4.7 4.23%

Борлуулалтын орлого

4.2 5.84%

Цэвэр орлого

Бүтээгдэхүүнүүд

Иж бүрэн - $50k

Иж бүрэн - $50k

  • Ллойдын давхар даатгал

  • Аялал бүрийг бүх эрсдэлээс хамгаална

  • Гадаадад "SAS" 24 цаг үйлчилнэ

Үндсэн хамгаалалт - $50k

Үндсэн хамгаалалт - $50k

  • Ллойдын давхар даатгал

  • Олон удаагийн аялалын хямд хамгаалалт

  • Даатгуулагчийн хариуцах хэсэггүй

Хаан

3.6%
Хаан

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

  • дээрээс юм унах

Ноён

2.9%
Ноён

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

  • дээрээс юм унах

Түшмэл

1.4%
Түшмэл

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • сантехникийн усны эрсдэл

  • дээрээс юм унах

Торгон цэрэг

0.7%
Торгон цэрэг

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

  • Шилний хохирол

  • Гармаар гол, мөрөн гатлах

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

  • 2016 онд борлуулалтаа 40% нэмэгдүүлж, борлуулалтын 41%-иар хохирол барагдуулсан байна

ХОЛБОО БАРИХ

77220707
info@soyombodaatgal.mn
Олимпийн гудамж, Гранд оффис 2 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл