Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2017 оны 10 сарын 10

Цахим даатгалын системийн "Нууцлалын бодлого" нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, ашиглалт, аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг бөгөөд систем хэрэглэх ерөнхий нөхцөл болно.

Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд нууцлалын бодлого нь чухал ач холбогдолтой.

Тиймээс Та "Нууцлалын бодлого"-ыг анхааралтай уншина уу. Манай "Үйлчилгээний нөхцөл"-д дурдагдсан аливаа үйлчилгээг ашиглах нь Та энэхүү "Нууцлалын бодлого"-ыг дагаж мөрдөхийг зөвшөөрч байгаад тооцогдоно. Хэрэв Та энэ баримт бичигт заасан нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол манай вэбсайтын үйлчилгээг ашиглахгүй байх ёстой.

Та бусад хүний мэдээллийг бидэнд өгч байгаа бол Та тухайн хүнийг манай вэбсайтын "Нууцлалын бодлого" болон "Үйлчилгээний нөхцөл"-ийг эхлээд уншихыг хүсэх хэрэгтэй. Учир нь Та бусад хүний мэдээллийг бидэнд өгч байгаа бол тухайн хүн өөрийнхөө мэдээллийг өгөхийг зөвшөөрч, уг мэдээллийг хэрхэн ашиглаж болохыг ойлгосон гэдгийг Та баталж байгаа болно.  

Товчхон

Танд мэдээлэл өгөх зорилгоор Цахим даатгалын "Нууцлалын бодлого"-ыг товчлон танилцуулж байна.

  • Та энэхүү "Нууцлалын бодлого"-ыг хүлээн зөвшөөрснөөр манайхаас үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол нэн даруй энэ вэбсайтыг ашиглахаа зогсооно уу.
  • "Нууцлалын бодлого" нь "Үйлчилгээний нөхцөл" – ийн хамт уншигдах ба Таны вэбсайтад нэвтрэх, ашиглахтай холбогдуулан Тантай хийж байгаа манай гэрээ гэж тооцогдоно.
  • Та манай үйлчилгээний зарим хэсгийг буюу даатгалын бүтээгдэхүүн цахимаар худалдан авах үед бид Таны хувийн мэдээллийг цуглуулах юм. Мөн Таны вэбсайтыг хэрхэн ашиглаж байгаа мэдээллийг цуглуулна. Та даатгалын бүтээгдэхүүн худалдан авахаар хүсэлт илгээхдээ бидэнд өөрийн хувийн мэдээллийг энэхүү "Нууцлалын бодлого"-д заасан зорилгоор ашиглах эрхийг олгосон болно.
  • Таны мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгалах бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд гуравдагч этгээдэд дамжуулна.
  • Хэрэглэгчийн үйлчилгээ болон сэтгэл ханамжийн судалгааг күүкис /Cookies/ болон эмбэйдэд /Embedded/ кодыг ашиглан мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийнэ. Ийм дүн шинжилгээнд Таны хувийн мэдээллийг ашигладаггүй болно.
  • Та манай вэбсайтаар үйлчлүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэрэв худал мэдээлэл өгснөөс үүдэн Таны даатгал хүчингүй болж, гэрээ цуцлагдах, нэмэлт хураамж, төлбөр төлөх шаардлагатай болж болзошгүйг анхаарна уу.
  • Таны бидэнд өгсөн хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой өгөгдөл хянагч нь Ренессанс Групп ХХК болно.
  • Та өөрийн эрхийн талаар лавлах, тодруулах зүйл байвал манай contact@mydaatgal.mn хаягаар хэрэглэгчийн туслах төвд хандана уу.
  • Бид урьдчилан мэдэгдэлгүйгээр эдгээр нөхцөл, журмыг өөрчлөх эрхтэй тул Та манайхаар үйлчлүүлэх бүрт "Нууцлалын бодлого"-той танилцаж байна уу.

Энэхүү "Нууцлалын Бодлого"-оор Таны өгсөн мэдээллийг хэрхэн ашиглах, хэрхэн нууцлан хадгалах  талаар бидний авах арга хэмжээний тухай тайлбарлах болно.

Ямар мэдээллийг бид хэрхэн цуглуулдаг вэ?

Та цахим даатгалын нэгдсэн www.mydaatgal.mn вэбсайтыг ашиглах явцад тус вэбсайтаар дамжуулан Таны мэдээллийг авах юм.

Хэрэв та манай системд нэвтэрч хэрэглэхийг хүсвэл, Та манай бүртгэлийн болон цахим даатгалын алхамуудыг ашиглавал бидэнтэй хувийн мэдээллээ хуваалцах хэрэгтэй болно. Эдгээр мэдээлэл нь системд зөвхөн даатгалын үнэ өгөх, бүтээгдэхүүн санал болгох, даатгал харьцуулах, гэрээ байгуулах зорилгоор ашиглагдана. Зөвхөн хуулийн хүрээнд эдгээр мэдээллийг бид гуравдагч этгээдэд дамжуулах эрхтэй. 

Та зарим тохиолдолд эрүүл мэндийн түүх зэрэг нарийн мэдээллийг өгөх шаардлага үүсч магадгүй. Та өөрийн мэдээллийг өгч эхэлмэгц энэхүү "Нууцлалын бодлого"-д заасны дагуу бид болон даатгалын компани ашиглана гэдгийг Та зөвшөөрсөн гэж үзнэ. Таны өгсөн мэдээллийг хадгалж, вэбсайтыг дахин хэрэглэхэд хялбар болгох үүднээс шаардлагатай хэсгүүдэд урьдчилан байршуулна.

Мөн Таны манай вэбсайтыг хэрхэн хэрэглэж байгаа тухай тодруулбал, үзсэн хуудсууд, хаанаас манай руу орж ирсэн, Та өөрийн оруулсан мэдээллээ өөрчилж байгаа, даатгалын хүсэлт илгээх, даатгал цуцлах хүсэлт илгээх, даатгалын тохиолдлыг бүртгүүлэх, Таны банкны данс, төлбөр гүйцэтгэх зэрэг мэдээллийг хадгалж авна.

Хэрэв Та өөрийн мэдээллийг хадгалах, ашиглахыг зөвшөөрөхгүй бол бидэнд хандана уу.  

Та өөрийн хувийн мэдээллээ өөрчлөх боломжтой ба энэ тохиолдолд "Миний даатгал" буюу вэбсайтын My Account хэсэгт нэвтэрч өөрчилнө.  

Бид хуулийн хүрээнд Таны дуудлага, имэйл, мессеж, бусад харилцаа холбоог хянаж, бүртгэх болно. Бичлэг хийх, мониторинг хяналт хийхдээ бид бизнесийн зорилгоор, тухайлбал, үйлчилгээний чанарыг сайжруулах, ажилтнуудыг сургах /та манай үйлчилгээний төв рүү утасдах/, мөн манай вэбсайтыг болон теле харилцаа холбоог зөвшөөрөлгүй хэрэглэхээс сэргийлэх, системийн үр ашигтай ажиллагааг хангах, хуульд заасан үүргээ биелүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор ашиглах болно.

Таны Бровсер манай системруу доорх зүйлсийг автоматаар илгээдэг (бид хадгалж болох). Үүнд:

  • Манай системруу хандаж буй Таны интернет зам. Жич: Таны интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Таны хандаж буй хаяг
  • Таны хэрэглэж буй компьютерын ИП хаяг
  • Таны хэрэглэж буй Бровсерийн мэдээлэл болон Таны компьютерын үйлдлийн системийн мэдээлэл
  • Манай системруу хандсан цаг болон өдөр
  • 3G болон GPS төхөөрөмжөөс ирж болох Таны байршлын хаяг

Эдгээр мэдээллийг бид өөрсдийн системийг аюулгүй, тогтвортой ажиллуулах зорилгоор ашиглана. Тухайлбал: Манай системийн тогтмол хандалт болон аль аль хэсэгруу хэр их ачаалал ирж байгаа мэдээлэл гэх мэт. Бид манай системийн аюулгүй байдал болон хуулийн хүрээний зөрчил гараагүй үед энэ мэдээллийг ашиглаж иргэнийг илрүүлэхгүй. 

Бид хуулиар зөвшөөрснөөс илүү хугацаагаар хадгалахгүй байхын тулд Таны хувийн мэдээллийг тогтмол хянаж байх болно.

Таны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

Таны хувийн мэдээллийг доорх хэлбэрээр ашиглаж болно. Үүнд:

  • Танд системд нэвтэрч үйлчилгээ ашиглах боломжийг олгоно;
  • Даатгалын үнэ танилцуулах, тохирсон бүтээгдэхүүн, гэрээний төрөл санал болгох;
  • Үйлчилгээг сайжруулах, системийн ашиглалтыг хялбар болгох;
  • Судалгаа хийх (зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, сонирхол г.м);
  • Маркетингийн шийдвэр гаргахад нөлөөлөх өгөгдөл цуглуулах;
  • Тантай доорх зорилгоор холбогдох; Үүнд:
    1. Таныг системд нэвтэрсэн даруй үйлчилгээний тухай болон заавар зөвлөмж хэрхэн авах тухай имейл системээс автоматаар илгээгдэнэ.
    2. Таны мэдээллийг баталгаажуулж бүртгэлтэй гар утас руу код илгээнэ.
    3. Таны даатгалын хүсэлтийг баталгаажуулж имэйл илгээнэ. Мөн мессежээр мэдэгдэх болно. Ингэснээр "Миний даатгал" системд Таны хүсэлтийн түүхүүд 24 цаг хадгалагдах ба дараа нь даатгалын гэрээ худалдан авахад өмнөх мэдээлэл шууд гарч ирэх болно. Энэ нь манай үйлчилгээний нэг стандарт хэсэг бөгөөд Та ашигласнаар энэ үйлчилгээг зөвшөөрсөнд тооцогдох болно.
    4. Таны даатгалын хураамж төлөгдсөн тухай, даатгалын гэрээ хүчин төгөлдөр болсон тухай имэйл илгээж, энэхүү захиандаа Таны даатгалын баталгаа, гэрээний нөхцлийг хавсаргасан байна.
    5. Таны даатгалын мэдээллийг даатгагч руу илгээх ба Даатгалын тухай МУ-ын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт "Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх"  үүргийг даатгагч даатгалын гэрээний нөхцөлд заасны дагуу биелүүлнэ.  
    6. Таны өгсөн мэдээллийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй тааруулах, баталгаажуулах зорилгоор. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахаар өгсөн Таны мэдээллийг Албан журмын даатгагчдын холбооны Жолоочийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангаас Таны даатгалын өмнөх түүх, бүлгийг тодорхойлох зорилгоор тус сан руу илгээнэ.
    7. Таны даатгалын мэдээлэлд үндэслэн жил бүр даатгалын гэрээг сунгах тухай, хугацаа дуусгавар болж байгаа тухай имэйл илгээнэ. Таны даатгалын гэрээний хугацаа дуусахад 14 хоног дутуу байхад систем илрүүлээд автоматаар гэрээ сунгах сануулга, гэрээ дуусгавар болсон өдөр энэ тухай мэдээллийг илгээж байна.
    8. Хэрвээ Та системд нэвтрэх нууц үгээ мартсан бол сэргээх тухай хүсэлтийг үндэслэн мэдээлэл имэйлээр илгээнэ. 
    9. Таны сонирхож магадгүй гэж үзсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэх, тухайлбал шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шинэ мэдээ мэдээлэл, зах зээлийн судалгаанд оролцох гэх мэт имэйлийг илгээнэ.

10. Таны мэдээлэл үнэн бодит, тогтвортой, зөв цэгцтэй байгаа эсэхийг нягтлахын тулд мэдээллийг үнэн зөвийг баталгаажуулах, дүн шинжилгээ хийх, зарим тохиолдолд гуравдагч этгээдийн цуглуулсан мэдээлэлтэй тааруулж шалгаж болно.

11. Манай үйлчилгээ хувь хүнд чиглэснийг баталгаажуулах зорилгоор, Таны хэрэгцээнд нийцүүлэхээр маркетингийн материалууд илгээнэ.  

12. Та манай ухаалаг хайлтын үйлчилгээг ашиглах боломжийг олгох ("Бид таны мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?" хэсгийг харна уу);

13. Та манай контентийг "Имэйлээр илгээх" эсвэл "Үүнийг хуваалцах" зэрэг функцуудыг ашиглан бусадтай хуваалцаж болно.

Манай үйлчилгээний талаар Танд байнга мэдээлэл өгөх: Танд сонирхолтой байж болох бүтээгдэхүүн, үйлчилгээ, бусад саналуудын тухай имэйл, шуудан, утас, мессеж, эсвэл бусад цахим хэрэгслээр, тухайлбал, нийгмийн сүлжээ, дижитал медиа ашиглан Таныг мэдээлэл авахаас татгалзах хүртэл холбогдож байх болно.  

Та өөрийн мэдээллийг маркетингийн зорилгоор ашиглуулах, мэдээлэл солилцохыг зөвшөөрөхгүй гэвэл бидэнд contact@mydaatgal.mn хаягаар мэдэгдэх хэрэгтэй.

Таны мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?

Та манай үйлчилгээг ашиглах үед Таны мэдээллийг доорх гуравдагч этгээдэд өгөхийг зөвшөөрсөн гэж үзнэ.

    1. Манай системд байршсан даатгалын бүтээгдэхүүний эзэмшигч даатгалын компани буюу Таны даатгалын гэрээ байгуулсан даатгагчид мэдээллийг дамжуулах ба тус даатгагчийн бүртгэлд орсноор Та гэрээний дараах үйлчилгээ болох даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр авах нөхцөл бүрдэнэ.   
    2. Та Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг цахим хэлбэрээр авахад Таны мэдээлэл Албан журмын даатгагчдын холбооны Жолоочийн даатгалын мэдээллийн сан руу Даатгалын тухай хуулийн 121.3.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар бүлэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 392 дугаар тогтоолоор батлагдсан "Жолоочийн даатгалын мэдээллийн сангийн журам"-ын холбогдох заалтуудыг үндэслэн илгээгдэнэ.
    3. Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн хяналт, зохицуулалтын байгууллагууд гаргасан журам зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах зорилгоор мэдээлэл шаардсан тохиолдолд.
    4. Даатгалын үйл ажиллагаатай холбоотой аливаа маргааны үед Санхүүгийн зохицуулах хороо, арбитр, шүүх зэрэг байгууллагаас хууль тогтоомжийг үндэслэл болгон шаардлага тавьсан үед. 

Хувь хүний нууцын тухай болон бусад нууцын тухай хуулиар зөвшөөрөгдсөний дагуу бид доорх тохиолдлуудад Таны мэдээллийг (IP хаяг мөн орно) задруулж, таны аккаунтад нэвтэрч болно.

  1. Хуулийн дагуу задруулахыг зөвшөөрсөн, эсвэл задруулах шаардлагатай болсон бол
  2. Аливаа шүүх, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар эсвэл холбогдох бусад хянах, зохицуулах байгууллага, төрийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр задруулах шаардлагатай болсон бол
  3. Шаардлагатай бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотойгоор
  4. Манай бизнесийн борлуулалттай холбоотойгоор

Хэрэв Таныг худал, буруу мэдээлэл өгсөн гэж үзвэл, залилан хийж байна гэж сэжиглэж байгаа бол залилан мэхлэх, мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх зорилгоор залилангаас сэргийлэх агентлагуудад нарийвчилсан мэдээллийг өгч болно.

Дээрхээс бусад тохиолдолд Таны хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй бөгөөд гуравдагч этгээдэд худалдах болон түрээслэхгүй, үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилго, хэлбэрээр бусдад түгээхгүй болно.

Цахим даатгалын www.mydaagal.mn систем ашиглахдаа өгсөн мэдээллийг Таны сонгосон даатгагч руу шууд илгээх тул даатгагчийн бүртгэлд шилжсэн Таны мэдээлэл тэдний нууцлалын бодлогоор зохицуулагдана. Тиймээс тухайн даатгагч Таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглахад бид хариуцлага хүлээхгүй.

Даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах үед даатгагч Таны даатгуулахдаа өгсөн мэдээллийг шалгаж худал мэдээлэл өгсөн, хууран мэхлэх зорилго агуулсан байвал гэрээг цуцалж, нөхөн төлбөр олгохгүй болохыг анхааруулж байна.

Мөн хэрэглэгчийн үйлчилгээ болон сэтгэл ханамжийн судалгааг күүкис /Cookies/ болон эмбэйдэд /Embedded/ кодыг ашиглан мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийдэг. Ийм дүн шинжилгээнд Таны хувийн мэдээллийг ашигладаггүй болно.

Аюулгүй байдал

Таны оруулсан хувийн мэдээллийг бид чандлан хадгалах бөгөөд манай системийн мэдээллийн сан нь бүхий л халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Интернетээр өгөгдөл дамжуулах нь бүрэн аюулгүй биш тул мэдрэмтгий мэдээлэл бүрийг хулгайлагдах эрсдэлийг багасгах зорилгоор шифрлэдэг.

Та системийг ашиглахаар нэвтрэхдээ бүртгэлийн хэсгийг бөглөж нууц үг үүсгэнэ. Та өөрөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нууц үгээ дамжуулахгүй байх, хуваалцахгүй байх хэрэгтэй. Хэрэв эдгээр мэдээллийг бусдад ил болгосноор Та өөрийн даатгалын мэдээллээ алдвал Та дангаараа хариуцлага хүлээнэ. Та өөрийн аккаунтаа хамгаалахын тулд, манай систем дэх Таны мэдээлэлд нэвтрэхэд амар биш нууц үгийг сонгохыг хүсч байна. Нууц үгэнд үсэг, тооны холимог оруулах хэрэгтэй. Таны хүсэлтээр системд бүртгэгдсэн имэйл хаягаар нууц үгийг сэргээж өгдөг. Та системийг ашиглаад гарахдаа "ГАРАХ" товчлуур дээр дарж өөрийн бүртгэлээ хааж гарч байхыг анхаарна уу.

Манай вэбсайтыг ашигласнаар та онлайнаар мэдээлэл өгөх өвөрмөц эрсдэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба Таны аюулгүй байдлыг зөрчсөн аливаа үйлдлийг бид хариуцахгүй болно.

Хадгалах хугацаа

Таны мэдээллийг тодорхойгүй хугацаагаар хадгалах эрхтэй. Энэхүү систем нь Ренессанс Групп ХХК-ийн  өмч бөгөөд аюулгүй байдлын үүднээс систем болон хамааралтай төхөөрөмжид ирж буй хандалтуудыг хянана. Системийн хэрэглэгч бүр мэдээллийн аюулгүй байдлын хяналтад байх бөгөөд хэвийн ажиллагаанд нөлөөлөхүйц зөвшөөрөлгүй хандалт хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцох болно.

Энэ бодлогыг аль болох энгийн, ойлгоход амраар бичсэн. Та манай системийн мэдээллийн нууцлалын бодлогын талаар санал байвал, мөн Иргэн таны хувийн мэдээлэл бидэнд чухал учир асууж тодруулах зүйл гарвал contact@mydaatgal.mn хаягаар холбогдоно уу.

Бид "Нууцлалын бодлого"-д нэмэлт өөрчлөлт оруулсан, шинэчилсэн даруй вэбсайтад байршуулж байх болно. 

1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл