Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн: 2018 оны 09 сарын 03

Товчхон

Танд мэдээлэл өгөх зорилгоор Цахим даатгалын үйлчилгээний нөхцлийг товчлон танилцуулж байна.

  • Та энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрснөөр манайхаас үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол нэн даруй энэ вэбсайтыг ашиглахаа зогсооно уу.
  • Энэхүү вэбсайтыг Та зөвхөн хувийн зорилгоор ашиглах боломжтой ба арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
  • Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалаас бусад бүх бүтээгдэхүүн Монгол Улсад оршин сууж байгаа хэрэглэгчдэд зориулагдсан болно.
  • Энэхүү вэбсайтыг эрх зүйн чадамжтай, 18 наснаас дээш насны хүмүүс ашиглана.
  • Та манай бүх үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана Та цахимаар буюу манай вэбсайтаар дамжуулан даатгалын бүтээгдэхүүн худалдан авахад даатгалын хураамж дээр нэмэлт төлбөр төлөхгүй.
  • Та манай вэбсайтаар үйлчлүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэрэв худал мэдээлэл өгснөөс үүдэн Таны даатгал хүчингүй болж, гэрээ цуцлагдах, нөхөн төлбөр олгогдохгүй байх, нэмэлт хураамж, төлбөр төлөх шаардлагатай болж болзошгүйг анхаарна уу.
  • Та манай вэбсайтаас даатгалын бүтээгдэхүүн худалдан авснаар даатгалын компанийн гэрээний  нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаа учир тэдгээрийг сайтар уншиж танилцана уу.
  • Бид урьдчилан мэдэгдэлгүйгээр эдгээр нөхцөл, журмыг өөрчлөх эрхтэй тул Та манайхаар үйлчлүүлэх бүрт "Үйлчилгээний нөхцөл"-тэй танилцаж байна уу.

1-р хэсэг (Ерөнхий нөхцөл)

  1. Танилцуулга

Бид хэн бэ?

Цахим даатгалын нэгдсэн "www.mydaatgal.mn" вэбсайт нь Ренессанс Групп ХХК-ийн өмч бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү үйлчилгээг эрхэлдэг.    

Үгийн тайлбар

  • "Бүтээгдэхүүн" гэж манай вэбсайт дээр байршуулсан гуравдагч этгээдийн буюу даатгалын компанийн бүтээгдэхүүнийг,
  • "Үйлчилгээ" гэж вэбсайт дээрх мэдээ, мэдээлэл, заавар зөвлөмж, даатгалын гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах, даатгалын тохиолдлыг бүртгүүлэх зэрэг вэбсайтаас авч болох бүх үйлчилгээг,  
  • "Вэбсайт" гэж www.mydaatgal.mn цахим даатгалын нэгдсэн вэбсайтыг,
  • "Та", "Таны", "Танд" гэж вэбсайтад нэвтэрч ашиглаж байгаа хэрэглэгчийг,
  • "Даатгагч" гэж Та даатгалын бүтээгдэхүүнийг нь сонгож гэрээ байгуулахыг зөвшөөрсөн даатгалын компанийг тус тус хэлнэ.

Үйлчилгээний нөхцлийг Та хүлээн зөвшөөрөх нь

Та www.mydaatgal.mn цахим даатгалын системд нэвтэрч, вэбсайтыг ашигласнаар энэхүү "Үйлчилгээний нөхцөл" болон "Нууцлалын баталгаа"-г зөвшөөрсөнд тооцогдох болно. Хэрэв Та эдгээр нөхцлийг зөвшөөрөхгүй бол Та вэбсайтад нэвтрэх эрхгүй бөгөөд нэн даруй ашиглахаа зогсооно уу. Та нөхцөл, журмыг зөрчвөл Таны вэбсайтад нэвтрэх эрхийг шууд зогсоох болно.

Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах                        

Бид урьдчилан мэдэгдэлгүйгээр энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-д өөрчлөлт оруулах эрхтэй. Шинэчлэгдсэн нөхцөл нь вэбсайтад тавигдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно. Бид "Үйлчилгээний нөхцөл"-ийг нөхцөл байдлаас шалтгаалан өөрчилж байх тул Та вэбсайтад нэвтрэх бүрт хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу. Та вэбсайтыг давтан ашиглах нь манай шинэчлэгдсэн нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэх болно.

Бидэнтэй холбогдох

  1. Танд энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийн талаар асуух зүйл байвал, эсвэл бусад шалтгаанаар холбогдохыг хүсвэл бидэнтэй доорх хаягаар холбогдож болно:
  • Шуудангаар: Ренессанс Групп ХХК, УБ хот, БЗД, 1 хороо, Их тойруу, 22-4
  • Утсаар: 70108085
  • Имэйлээр: info@mydaatgal.mn
  1. Хэрэв Танд вэбсайтын талаар болон манай үйлчилгээний талаар гомдол байгаа бол доорх "Гомдол гаргах" хэсэгтэй танилцана уу.
  2. Манай хэрэглэгчийн туслахтай утсаар холбогдоход Таны яриаг бид үйлчилгээний чанараа дээшлүүлэх, ажиллагсдыг сургах зорилгоор бичлэг болгон хадгалж болно. Манай хэрэглэгчийн туслах нь Даваа-Баасан гаригуудад 09:00-18:00 хүртэл ажиллах болно. Ажлын бус цагаар Та вэбсайтын цэс ашиглан дуудлага захиалах, мэдээлэл үлдээх, захиа илгээх байдлаар харилцаа үүсгэж болно.
  1. Манай вэбсайт

Манай үйлчилгээ

Даатгалын тухай МУ-ын хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан даатгалын компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах, судлах, харьцуулах, гэрээ байгуулах зэрэг даатгалын бүх үйлчилгээг цахимаар Танд үзүүлнэ. Манай хэрэглэгчийн туслах  төвийн хамт олон Таны асуултад хариулж туслалцаа зөвлөгөө өгөхөд бэлэн байна.

Та цахимаар буюу манай вэбсайтаар дамжуулан даатгалын цахим үйлчилгээ авахад бид даатгалын компаниас зуучлалын хөлс авах болно.

Манай бүх үйлчилгээг Та нэмэлт төлбөргүйгээр авах болно. Үүнд:  

  • нэг дороос олон компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах;
  • тэргүүлэх компаниудын шилдэг бүтээгдэхүүнүүдийн ялгааг харьцуулан судалж сонгон, гэрээ байгуулах;
  • хүссэн даатгалаа шууд сонгон, гэрээ байгуулах;
  • өөрийн гэрээгээ "Миний даатгал" буланд хадгалах;
  • гэрээ байгуулахын өмнөх,  дараах үйлчилгээ авах;
  • даатгалын хууль эрх зүйн зөвлөгөө авах;
  • даатгал, түүний үр ашиг, ач холбогдлын талаарх ойлголт мэдлэгийг олж авах;
  • салбарын шинэ мэдээ мэдээлэлтэй танилцах;
  • салбарын эрх зүйн зохицуулалттай танилцах;

Зөвшөөрөгдөх хэрэглээ

  1. Вэбсайтыг та зөвхөн өөрийн хувийн, арилжааны бус зорилгоор ашиглана. Хувь хүн эсвэл албан байгууллага өөрт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олох зорилгоор вэбсайтад нэвтрэх боломжтой.
  2. Доорх тохиолдлуудад манай вэбсайтыг ашиглахыг зөвшөөрөхгүй ба хатуу хориглоно.Үүнд:
  • хууль бус, хуурмаг болон арилжааны хэлбэрээр,
  • хэн нэгэн этгээдийг доромжлох, гутаах, айлган сүрдүүлэх, ичээх, гэмтээх зорилгоор,
  • өөр хүний мэдээллийг үүсгэх, шалгах, баталгаажуулах, шинэчлэх, өөрчлөх,
  • вэбсайтын аль нэг хэсгийг нууцаар өөрчлөх, дуурайлган хийх, хувирган өөрчлөх, инженерчлэлийн өөрчлөлт оруулах, оролдох,
  • манай харилцаа холбооны болон техникийн системд хөндлөнгөөс оролцох, саад учруулах, тасалдуулах, үндэслэлгүйгээр болон зохисгүй хэлбэрээр аюул үүсгэх,
  • мэдээлэл цуглуулахаар ашиглах, өгөгдөл дээрээс мэдээлэл түүж авах, мэдээллийн сан руу халдах, өгөгдөл  ухах, хуулбарлах, шалгах, бусад дэлгэц хуулах програм хангамж, процесс, систем ашиглах.
  1. Вэбсайтад байршуулсан зарим бүтээгдэхүүн, тодруулбал Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалаас бусад бүх бүтээгдэхүүн Монгол Улсад оршин сууж байгаа хэрэглэгчдэд зориулагдсан болно. Гадаадад зорчигчдын даатгалаас бусад бүх бүтээгдэхүүний үйлчлэл зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүчин төгөлдөр байна.
  2. Вэбсайтыг 18 наснаас дээш насны, эрх зүйн чадамжтай хүмүүс ашиглана.
  3. Та манай вэбсайтыг бидний зөвшөөрлөөр, манай нэр хүндэд халдахгүйгээр, давуу тал олж авах зорилгогүйгээр хуулийн хүрээнд шударгаар холбоос үүсгэн ашиглаж болно. Та вэбсайтын холбоосыг ямарваа холбоо үүсэх, биднээр баталгаа гаргуулах зорилгоор ашиглахыг хориглоно. Бид Таны вэбсайтад үүсгэсэн холбоосыг устгах, холбоос өгсөн зөвшөөрлийг хэдийд ч цуцлах эрхтэй.

Оюуны өмч

  1. Вэбсайт дээрх лого, тэмдэг, эрх, датабааз эрхүүд болон бусад оюуны өмчийн эрхүүд, вэбсайтад байршуулсан мэдээлэл, контент, материал, дата бүгд Ренессанс Групп ХХК-ийн өмчид хамаарна. Энэхүү вэбсайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Даатгалын компанийн лого, бүтээгдэхүүн, түүний тэмдэгт, гэрээний нөхцөл нь даатгалын компани тус бүрийн өмч байна. 
  3. Та дор дурдсан тохиолдлуудад вэбсайтад байршуулсан мэдээ, мэдээлэл, контентыг түр хугацаагаар хэвлэх, хуулах, татаж авах, хадгалахыг хориглоно. Үүнд:
  • бидний бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, арилжааны зорилгоор рекламдах, хэвлэн нийтлэх, тараах, иш татах, дахин боловсруулах;
  • хуулбар нь эх материалд байх оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн мэдэгдлийг дурдсан байх;
  • вэбсайтад байршуулсан зураг, бичлэг, загвар зохиогчийн эрхээр хамгаалагдсан ба эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ямарваа хэлбэрээр хуулбарлахыг  хориглоно;
  • вэбсайтад байршуулсан лого, худалдааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг зэргийг дангаар нь хэвлэх, татаж авахыг хориглоно;
  • аливаа мэдээ, мэдээлэл, контентын цаасан болон дижитал хуулбарыг өөрчлөхийг хориглоно;
  • биднээс бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөр вэбсайтад байрлуулах, ашиглах, хуулбарлах, хэвлэн нийтлэхийг хориглоно.
  1. www.mydaatgal.mn вэбсайт дахь бүх эрхийг Ренессанс Групп ХХК эзэмшинэ.

Төлбөр

  1. Та аатгалын хураамжийг вэбсайтад заасан төлбөрийн нөхцлийн дагуу төлөхийг зөвшөөрсөн болно.
  2. Вэбсайт дээрээс бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлөх тохиолдолд төлбөрийн гүйцэтгэлийг аюулгүй хамгаалагдсан талбарт хийгдэнэ. Вэбсайтанд дурдсанаас бусад аргаар төлбөр хүлээн авахгүй.

Аюулгүй байдал

Бид интернэтийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн стандартад бүртгүүлж хамрагдсан байдаг тул та онлайнаар итгэлтэйгээр худалдан авалт хийх боломжтой. Таны өгсөн мэдээлэл шифрлэгдсэн бөгөөд бусад хүн уншиж чадахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

  1. Таны үүрэг

Манай вэбсайтыг ашиглах явцад Та "Үйлчилгээний нөхцөл"-ийг зөрчсөний улмаас бидэнд хохирол учруулсан, нэхэмжлэл ирсэн, хуулийн хариуцлага хүлээх болсон тохиолдолд Та хариуцлага хүлээнэ.

Таны хувийн мэдээлэл

  1. Манай вебсайт олон даатгалын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулсан тул Та өөрт хэрэгтэйг олохын тулд, мөн зохистой хураамж сонгохын тулд тухай бүр асуулгад хариулах шаардлагатай. Тэдгээр асуулгууд нь Таны сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг олох зорилготой. Даатгалын гэрээний төрөл, хамгаалалтын хэмжээ, төлөх хураамж зэрэг нь бүгд Таны сонголт болон өгсөн хариултаар тодорхойлогдоно. Ийм учраас Та асуултуудад бүрэн гүйцэд, үнэн зөвөөр хариулж, товчлуурыг зөв сонгох нь маш чухал. Асуултуудад буруу, худал, дутуу хариулснаас үүдэн Таны худалдан авсан даатгал хүчингүй болж магадгүй. Ийм тохиолдолд Та даатгалын нөхөн төлбөрөө авч чадахгүй болох эрсдэлтэй.
  2. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д даатгуулагч даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Таны мэдүүлэг нь даатгалын гэрээний салшгүй хэсэг байх учраас үнэн зөв байх нь чухал юм шүү. Тодруулбал Та онлайнаар даатгуулахдаа бидний асуултанд үнэн зөв, бүрэн хариулсны дүнд Таны хураамж зөв тооцоологдож, гэрээний хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх болно.  
  3. Та даатгалын бүтээгдэхүүн худалдан авч, гэрээ байгуулахын өмнө вэбсайт дээрх "Таны мэдээлэл" хэсэгт харагдах Таны өгсөн бүх мэдээлэл үнэн зөв, бүрэн эсэхийг сайтар шалгана уу. Алдаатай, буруу байвал засвар оруулж болно. Та даатгалын гэрээ байгуулахын өмнө өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн байгаа эсэхийг шалгаж, засварлах нь Таны үүрэг болно. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгалын хамгаалалт хүчингүй болж болзошгүйг анхаарна уу.
  4. Хэрвээ Та бусад хүмүүсийн өмнөөс вэбсайтад мэдээлэл оруулах гэж байгаа бол тухайн хүнээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Бусад хүний мэдээллийг оруулснаар Та тухайн хүнээсээ зөвшөөрөл авсан, оруулсан мэдээлэл нь хэрхэн ашиглагдахыг тухайн хүн нь ойлгосон гэдгийг зөвшөөрсөн гэж үзнэ.
  5. Таны оруулж буй аливаа мэдээлэл, агуулга, материал, өгөгдөл, зураг бүгд манай вэбсайт болон гуравдагч этгээдийн вэбсайт, бусад технологид хор хөнөөлтэй байж болох аливаа зүйлс болон вирусгүй байх бүхий л арга хэмжээг, үүнд зохих вирус шалгах програм хангамжийг ашиглах зэрэг бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой.
  6. Та вэбсайтад и-мэйл хаяг эсвэл facebook хаягаар нэвтэрч нууц үг үүсгэх бөгөөд тэдгээрийг бусдад алдагдахаас хамгаалах шаардлагатай. Эдгээр мэдээллийг ашиглан Таны даатгалын гэрээний мэдээлэл бусдад алдагдах хариуцлагыг Та өөрөө хүлээнэ.
  7. Таны системд нэвтрэхдээ бүртгүүлсэн и-мэйл хаягаар цахим хэлцэлтэй холбоотой бүх мэдээлэл, тохиролцоо болон даатгалын баталгаа, гэрээний нөхцөл, даатгалын хамгаалалтыг илгээх тул и-мэйл хаягны үнэн зөвийг Та хариуцах болно. 
  8. Таны бүртгэлтэй гар утасны дугаар руу бид нууц код, заавар, зөвлөмж, анхааруулга илгээх тул Та дугаараа зөв оруулсан байх хэрэгтэй.

Хэрэгцээ хангасан бүтээгдэхүүн

  1. Бид даатгалын компанитай даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр вэбсайтад даатгалын бүтээгдэхүүн байршуулсан ба бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бидэнтэй хамааралгүй гуравдагч этгээдийн буюу даатгалын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ болно. Даатгалын компанийн бүтээгдэхүүн нь Санхүүгийн зохицуулах хороогоор хянагдаж, бүртгүүлсэн байх үүргийг даатгалын компани гэрээгээр хүлээсэн байгаа.
  2. Та бүтээгдэхүүн худалдан авахдаа холбогдох гэрээ, нөхцлүүдийг сайтар уншиж танилцах нь маш чухал. Тухайлбал, эрсдэл, даатгалд хамрагдахгүй нөхцөл, хасалт, хязгаарлалтууд, эрх, үүргүүд, нөхөн төлөх нөхцөл зэргийг урьдчилан судалж танилцах шаардлагатай.
  3. Тухайн бүтээгдэхүүн нь Таны хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг Та өөрөө байнга шалгах хэрэгтэй. Ингэж нягтлах нь Таны үүрэг болно. Хэрэв тухайн бүтээгдэхүүн нь Таны хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй эргэлзэж байгаа бол Та манай хэрэглэгчийн туслах руу аль ч хэлбэрээр холбогдож зөвлөгөө авч болно.
  4. Вэбсайт дээр олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулсан боловч зах зээл дээр манайд байршуулаагүй, Таны хэрэгцээнд нийцэхүйц олон бүтээгдэхүүн байж болно.
  1. Бидний үүрэг, хариуцлага

Вэбсайт дээрх мэдээлэл

  1. Бид вэбсайт дээр үнэн зөв мэдээ, мэдээлэл, материал байршуулахыг эрмэлзэж, тухайн мэдээллийн эх сурвалжийг дурдах болно. Хэрэв алдаатай зүйл байвал мэдсэн даруйдаа засварлахыг хичээдэг. Бид даатгалын компани болон бусад харилцагч байгууллага нарт мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүргийг гэрээгээр оногдуулсан байдаг болно. Гэсэн хэдий ч бид вэбсайт дээрх мэдээлэл үнэн зөв, алдаагүй байна гэдгийг бид баталж чадахгүй. Бид хэдийд ч, урьдчилан мэдэгдэлгүйгээр вэбсайт дээрх мэдээлэл, материал, контент зэргийг нэмэх, устгах, засах, өөрчлөх эрхтэй.
  2. Даатгалын компанийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавхи, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны нийтэд мэдээлсэн мэдээлэл болон даатгалын компаниудаас өөрсдөөс нь авч байршуулж байгаа.
  3. Даатгалын салбарын хууль тогтоомж, журам зааврыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болон Санхүүгийн зохицуулах хорооны нийтэд мэдээлснээс авч байршуулсан болно.
  4. Вэбсайт дээр байршуулсан даатгалын бүтээгдэхүүний мэдээлэл нь бүтээгдэхүүний талаар ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд Та өөрийн хэрэгцээнд хамгийн их нийцэж буй бүтээгдэхүүнийг сонгоход хангалттай байх болно. Та сонгосон бүтээгдэхүүнийхээ гэрээний нөхцлийг сайтар уншиж танилцана уу.
  5. Даатгалын талаарх мэдлэг, ойлголт өгөх зорилгоор "Түгээмэл асуулт хариулт" хэсэгт асуулт, хариулт хэлбэрээр мэдээлэл оруулсан ба даатгалын төрөл бүрээр нийтлэг хэрэглэгддэг нэр томъёоны тайлбар, даатгалын бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, даатгалын нийтлэг нөхцлүүдийг танилцуулсан. Хэрвээ Танд эдгээр мэдээлэл товч, хангалтгүй санагдвал вэбсайт дээр байршуулсан даатгалын компани бүрийн гэрээний нөхцлүүдийг судлах, эсвэл бидэнтэй холбогдоно уу. 
  6. Вэбсайт дээрх бүтээгдэхүүний мэдээлэл, танилцуулга нь тухайн бүтээгдэхүүний бүх нөхцөл, онцлогуудыг харуулаагүй байна гэж үзвэл Та бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө вэбсайт дээр байршуулсан бүтээгдэхүүний гэрээний нөхцөлтэй урьдчилан танилцахыг зөвлөж байна. Мөн вэбсайт дээрх боломжит бүх сувгаар бидэнтэй харилцаж зөвлөмж авах, шаардлагатай тохиолдолд даатгалын компани руу хандаж болно. 

Вэбсайтын ажиллагаа

Бид вэбсайтыг 24/7 горимоор тасралтгүй ажиллах нөхцөл боломжоор хангахыг зорьж байгаа боловч баталгаа гаргах боломжгүй.

"Үйлчилгээний нөхцөл"-ийг мөрдөөгүй хэрэглэгчийн нэвтрэх эрхийг бид хязгаарлах, идэвхгүй болгох, цуцлах эрхтэй.

Бид доорх тохиолдлуудад хариуцлага хүлээхгүй

Үүнд:

  • вэбсайтад Таны оруулсан мэдээлэл, агуулга, материал, өгөгдөл худал, бүрэн биш, алдаатай, төөрөгдүүлсэн шинжтэй байх, эсвэл холбогдох бүхий л баримт мэдээллийг мэдэгдээгүй;
  • вэбсайтаар Таны сонгож авсан даатгалын бүтээгдэхүүн нь Таны хэрэгцээ шаардлагыг хангаагүй гэх эсвэл Таны хувьд тохиромжтой биш гэж үзэх эсвэл даатгалын гэрээний дараах үйлчилгээтэй холбоотой даатгагчтай ойлголцохгүй байх, даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах тохиолдолд;
  • даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи бусдын аливаа сэтгэгдэл, түүний агуулга, үнэн зөв байдалтай холбоотойгоор;
  • тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах аливаа гуравдагч этгээдийн үйлдсэн аливаа үйлдэл, эс үйлдэл, алдаа, дутагдал;
  • Та вэбсайтад нэвтэрсэн, вэбсайтыг ашиглаж байх үед бидний урьдчилан харах боломжгүй, биднээс хамаарахгүйгээр үүссэн тохиолдол, биднээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас та вэбсайт руу нэвтрэх боломжгүй байх;
  • вэбсайт вирусгүй байх, аливаа технологид хор хөнөөлтэй байж болох эсэх зэрэгт баталгаа өгөхгүй.
  1. Гомдол гаргах
  1. Бид Танд сайн үйлчилгээ үзүүлэхийг байнга зорьж байна. Хэрэв Та ямар нэгэн шалтгаанаар сэтгэл ханамж муу байгаа бол манай хаягаар хандана уу.
  2. Таны гомдлыг судалж үзээд, хүлээн авснаас хойш 48 цагийн дотор аль болох хурдан шийдвэрлэж албан ёсоор Танд мэдэгдэх болно. Та бидний хариултанд сэтгэл хангалуун бус байвал Санхүүгийн зохицуулах хороонд хандаж болно.
  3. Хэрвээ Таны гомдол даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой байвал бид даатгагч руу хандаж шийдвэрлүүлэхийг хичээх болно. Эсвэл Та өөрийн гомдлоор даатгагч руу шууд хандах  хэрэгтэй.
  1. Хууль эрх зүй
  1. Манай "Үйлчилгээний Нөхцөл", "Нууцлалын бодлого" нь хамтдаа Таны вэбсайтад нэвтрэх, ашиглахтай холбогдуулан Тантай хийж байгаа манай гэрээ гэж тооцогдоно.
  2. Эдгээр нөхцөл болон вэбсайтад нэвтрэх, ашиглах нь Монгол Улсын хуулийн дагуу зохицуулагдах ба тайлбарлагдана.
  3. Аливаа маргааныг эв зүйгээр шийдвэрлэх эсвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

                                     

2-р хэсэг (Тусгай нөхцөл)

  1. Даатгалын бүтээгдэхүүн худалдан авах буюу цахим даатгалын гэрээ байгуулах

Гэрээ байгуулах процесс

Цахимаар даатгалын гэрээ байгуулах процесс 5 алхамтай байна. Үүнд:

  • Сонголт хийх: Энэ алхам дээр даатгалын гэрээний төрөл сонгох, даатгалын эрсдэл, хамгаалалтын хувь зэргээр Та өөрт хэрэгтэйг сонгох.
  • Мэдээлэл оруулах буюу даатгалын мэдүүлгийн маягт бөглөх: Даатгалын төрлөөс хамаарч мэдээлэл оруулах.
  • Мэдээлэл оруулах буюу хувийн мэдээлэл өгөх: Та өөрийн хувийн мэдээллийг оруулах.
  • Даатгагч эсвэл даатгалын бүтээгдэхүүн сонгох: Даатгалын хураамж, бүтээгдэхүүний хамгаалалт болон даатгалын байгууллагын мэдээллийг үндэслэн сонголт хийх.
  • Гэрээ байгуулах: даатгалын гэрээний нөхцөлтэй танилцах, даатгуулах хүсэлт илгээх, хураамж төлөх, даатгалын гэрээгээ хүлээн авах.

"Миний даатгал" булан

Та цахим даатгалын системд өөрийн и-мэйл хаяг эсвэл facebook хаягаар нэвтэрч болох ба нууц үгээ сайтар хадгалж байх үүрэгтэй. Энэхүү "Миний даатгал" буланд Таны даатгуулах хүсэлтүүд, хүчинтэй даатгалын гэрээний мэдээлэл, даатгалын баталгаа, гэрээний нөхцөл, даатгалын хамгаалалт хадгалагдаж байх болно.

Та энэ булангаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ сунгах, гэрээ цуцлах хүсэлт илгээх, даатгалын тохиолдлыг бүртгүүлэх зэрэг үйлчилгээ авна.

Бүтээгдэхүүн захиалга буюу даатгуулах хүсэлт илгээн гэрээ байгуулах

  1. Та цахим даатгалын системийг ашиглан 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэдэн удаа ч даатгуулах хүсэлт илгээж болно.
  2. Таны даатгуулах хүсэлт 24 цаг хүчинтэй байх ба зааврын дагуу төлбөр буюу даатгалын хураамжийг шилжүүлснээр даатгал идэвхжиж, гэрээ хүчин төгөлдөр болно.
  3. Таны даатгуулах хүсэлтэнд систем дугаар үүсгэх ба энэхүү дугаар нь 5 өөр утга санааг агуулсан 1 үсэг, 10 оронтой байна. (Жишээ нь: А1701990001) Та энэхүү дугаарыг гүйлгээний утга болгон төлбөрийг шилжүүлэх шаардлагатай. Даатгалын хураамжийн төлбөр төлөгдсөн даруй уг дугаар сайн дурын төрлийн даатгалуудын хувьд Таны даатгалын гэрээний дугаарт шилжинэ. Харин Албан журмын буюу Жолоочийн даатгалын гэрээний дугаарыг Албан журмын даатгагчдын холбооны МИИС системээс авч Таны гэрээг дугаарлах тул энэ даатгалын хувьд даатгуулах хүсэлтийн дугаар болон гэрээний дугаар 2 хоорондоо өөр байх болно.   
  4. Та 24 цагийн дотор төлбөр гүйцэтгээгүйн улмаас хүсэлт цуцлагдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй ба Та хүсэлтээ дахин илгээх шаардлага үүснэ.  
  5. Цахим даатгалын систем нь Таны төлбөр вэбсайт дээр дансанд зааврын дагуу хийгдсэн тохиолдолд даатгуулах хүсэлт албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Даатгалын төрлөөс хамаарч Та даатгалын хураамжийг нэг дор бүтнээр нь эсвэл хэсэгчлэн буюу сар, улирлаар төлж болохоор програмчлагдсан байгаа. Таны сонголтоос хамаарч эхний хураамж төлөгдсөн даруй даатгалын гэрээг идэвхжүүлж Танд илгээх болно.
  6. Таны даатгалын гэрээ идэвхжсэн даруй даатгалын баталгаа, гэрээний нөхцөл, хураамж бүгд Таны сонгож гэрээ байгуулсан даатгагч руу илгээгдэж, даатгагчийн бүртгэлд орно. 
  7. Таны хүсэлт илгээх, төлбөр гүйцэтгэх, гэрээ байгуулах бүрт бүртгүүлсэн цахим хаяг, гар утасны дугаарт мэдэгдэл илгээгдэх болно.

Төлбөр төлөх

  1. Та даатгуулах хүсэлт илгээхэд бид Таны цахим хаягаар 1 үсэг, 10 оронтой хүсэлтийн дугаар  бүхий захидал хариу илгээх ба Таны даатгалын хүсэлт болон төлбөр төлөх тухай мэдээлэл агуулагдсан байна.
  2. Та даатгалын хураамжийг төлөхдөө хүсэлтийн дугаарыг гүйлгээний утга хэсэгт бичих шаардлагатай. Ингэснээр Таны хураамж төлөгдсөнийг баталгаажуулахад түвэггүй мэдэх ба даатгалын баталгаа, гэрээний нөхцөл Танд сааталгүй илгээгдэх болно.
  3. Даатгалын хураамж төлөгдсөнөөс хойш ажлын 1 өдөрт багтаан дааатгалын баталгаа, гэрээний нөхцөл зэргийг бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.

Гэрээ сунгах

  1. Таны даатгалын гэрээний хугацаа дуусгавар болохоос 14 хоногийн өмнө Танд мэдэгдэл илгээнэ. Энэхүү мэдэгдэл бүртгүүлсэн цахим хаяг, гар утасны дугаарт илгээгдэх болно.
  2. Та даатгалын гэрээний хугацаанд учирсан ямар нэгэн тохиолдол, асуудлыг дараагийн гэрээнд оруулах хүсэлтэй байвал бидэнд даруй хандана уу.
  3. Та гэрээ дуусгавар болж байгаа өдөр Танд мэдэгдлийг мөн илгээх ба Та гэрээгээ шууд сунгах эсвэл өөрчилж шинээр байгуулж болно.

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах

Та даатгалын гэрээний хувийн мэдээллээ өөрчилж баталгаагаа дахин авч болно.

Гэрээ цуцлах хүсэлт илгээх

  1. Та "Миний даатгал" системыг ашиглан даатгал цуцлах хүсэлтээ бидэнд илгээж болно. Таны хүсэлтийг нягтлаад бид Тантай холбогдож тодруулга авах бөгөөд даатгалын гэрээнд заагдсан даатгал цуцлах үндэслэл үүссэн байвал Таны хүсэлтийг даатгалын компанид уламжлах юм.
  2. Хэрвээ Та даатгалын гэрээний хугацаанд нөхөн төлбөр аваагүй бол гэрээнд заасны дагуу үлдэх хугацааны хураамжийг даатгагч Таны данс руу буцаан олгох болно.
  3. Даатгагч Таны гэрээг цуцласан даруйд мэдээллийг бид цахим хаягаар тань хүргэх болно. 

Даатгалын тохиолдол бүртгүүлэх

Таны хүчинтэй даатгалын гэрээний нөхцлөөр нөхөн төлбөр авах тохиолдол үүсвэл Та "Миний даатгал" систем рүү нэвтэрч мэдээлэл илгээж болно. Бид таны мэдээлэлтэй танилцаад даруй даатгагч руу мэдэгдэж бүртгэлд нь оруулах ба тэдний зүгээс Танд үйлчилгээ үзүүлэх, заавар зөвлөмж өгөх талаар шаардлага тавьж ажиллана. 

  1. Хориглох зүйл

Та доорх зорилгоор вэбсайтыг ашиглахыг хориглоно. Үүнд:

  1. Хэрэглэгчийн туслах төв рүү шаардлагагүй и-мэйл илгээх, харилцаа холбоо үүсгэх;
  2. Бусад этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг мэдээлэл ашиглаж даатгалын квот авах, бусдад дамжуулах;
  3. Худал мэдээлэл ашиглан, өөрийгөө худал илэрхийлж даатгуулах хүсэлт илгээх;
  4. Даатгуулагчийн нууц үгийг ашиглан түүний "Миний даатгал"-д нэвтрэх;
  5. Вэбсайтад тавигдсан мэдээллийг хууль бус зорилгод ашиглах,
  6. Аливаа патент, худалдааны тэмдэг, худалдааны нууц, зохиогчийн эрх, бусад оюуны өмчийн эрхийг зөрчсөн аливаа мэдээлэл, материал, өгөгдөл буюу контентийг нийтэд мэдээлэх, байршуулах, дамжуулах, түгээх, өөрчлөх;
  7. Зөвшөөрөлгүй зар сурталчилгаа, сурталчилгааны материал, 'хогны захидал', 'спам', 'гинжин захидал' буюу ийм төрлийн аливаа бусад зүйлийг илгээх;
  8. Манай бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусад групп эсвэл форумд холбоос оруулах.
1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл