Гадаадад зорчигчдын даатгал

Та аялах улсаа оруулна уу

Аялагчдын мэдээллээ оруулна уу!

×
×
×

Аялах хугацаагаа сонгоно уу!

Гадаадад зорчигчдын даатгал

Гадаадад зорчигчдын даатгал нь Та амралт, жуулчлалаар эсвэл ажлын зорилгоор хилийн чанадад ганцаараа эсвэл гэр бүл, хамт олноороо зорчих хугацаанд үйлчилдэг.

Даатгалд хамаарах нь

Даатгал үйлчлэх улс орон - Та зорчихоор мэдүүлсэн, даатгалын баталгаанд бичигдсэн улс орнуудад даатгал үйлчилнэ.

Даатгалын хамгаалалт - Энэ даатгал нь гадаад улс оронд зорчин явах үед гэнэт өвдөх эсвэл гэмтэж бэртвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг төлөх, яаралтай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, нутаг оронд нь буцаах, амь насаа алдвал эх оронд нь авчрах зэрэг үйлчилгээтэй юм. Мөн аялалын явцад гарч болох эрсдлээс үүсэх, тухайлбал, нислэг саатах, ачаа тээш алдагдах, хоцрох, бичиг баримтаа хаях зэрэг тохиолдолд үүсэх санхүүгийн төлөвлөөгүй хохирлыг тодорхой хязаарын хүрээнд нөхөн төлдөг.  

Даатгалын хугацаа - Та аялах, зорчих хугацаагаараа даатгуулж болох ба даатгалын хамгаалалтын хугацаа дээд тал нь 90 хоног байдаг. Таны даатгал даатгалын баталгаанд заасан хугацаанд дуусах, эсвэл Та өөрийн байнгын оршин суудаг газар буюу Монгол улсад буцаж ирэхэд дуусгавар болно.

Даатгалын хураамж - Таны сонгох даатгалын компани, хамгаалалт, зорчих улс орон, хугацаанаас хамааран өөр байна. Та гэр бүлээрээ эсвэл хамт олноороо зорчих тохиолдолд хураамжийн хөнгөлөлт эдлэх ба хүүхэд хөнгөлөлттэй үнээр даатгуулна.

Ихэнх даатгалын байгууллагууд Гадаадад зорчигчдын даатгалыг давхар даатгалын хамгаалалттай, мөн шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх үүднээс эмнэлгийн болон аяллын тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг ба эдгээр байгууллагын өндөр мэргэшсэн, дадлага туршлагатай координаторууд 24 цагаар дуудлага хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн яаж авах болон аяллын явцад учирсан бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгч, Таныг эмнэлэг, эмчтэй холбож өгнө. Тус байгууллага нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохион байгуулахын зэрэгцээ эрүүл мэндийн хувьд аюултай байдалд ороход нүүлгэн шилжүүлэх, зөөн тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх ба үйлчлүүлсэн эмнэлэг, эмчийг даатгалтай холбон мэдээллээр хангаж, эмчилгээний зардлын төлбөр тооцоог шийдвэрлэх тал дээр хоорондын бүх харилцааг зохицуулна. Та өөрийн даатгалын хамгаалалтанд энэхүү үйлчилгээ байгаа эсэхийг нягтлаарай.

Даатгалд хамаарахгүй тохиолдлууд

Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтыг үндэслэн даатгалын компаниуд нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах нөхцлүүдийг даатгалын гэрээндээ тусгасан байдаг. Даатгалын компаниудын гэрээн дэх даатгалд хамрагдахгүй нийтлэг нөхцлүүд буюу даатгалын хасалтуудыг танилцуулж байна. Та дэлгэрэнгүй байдлаар өөрийн даатгалын гэрээнээс танилцаарай.

  • Даатгал хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх өвчлөл, гэмтэл; эмчилгээ хийлгэх, үзүүлэх зорилготойгоор гадаадад зорчсон; эдгэшгүй өвчний онош тавигдсаны дараа зорчсон бол;
  • согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эм тариа хэрэглэснээс эсвэл гэмт хэрэг болон түүнтэй төсөөтэй үйлдлийн улмаас;
  • амиа хорлосон эсвэл амиа хорлохыг завдсан;
  • бэлгийн замын халварт өвчин, ДОХ, түүний үр дагавар, хүндрэл;
  • жирэмслэлт, төрөлт болон тэдгээрийн хүндрэлүүд;
  • ослын бус шалтгаантай шүдний эмчилгээ, үйлчилгээ:
  • сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэгээс шалтгаалсан эрүүл мэндийн байдал;
  • эмчийн зааваргүйгээр эм, тариа хэрэглэснээс шалтгаалсан эрүүл мэндийн байдал болон түүний хүндрэлүүд;
  • мэргэжлийн болон аюултай спорт, уралдаан тэмцээнд оролцсоноос;
  • гэрээнд заасан нутаг дэвсгэрээс гадна учирсан хохирлууд;

Гадаадад зорчигчдын даатгалын нэр томъёо:

Гадаадад зорчигчдын даатгалд нийтлэг хэрэглэгддэг нэр томьёоны ерөнхий тайлбарыг танилцуулж байна. Та дэлгэрэнгүй утгыг өөрийн даатгалын гэрээнээс харна уу:

'гэнэтийн осол' гэж гадаад улс оронд зорчих хугацаанд урьдчилан харах, таамаглах боломжгүй нөхцөл байдлаас бий болсон, гэнэтийн, гадны хүчний нөлөөллөөр болон илэрхий үзэгдэхүйц нөлөөллийн улмаас үүссэн, шууд гэмтэл бэртэлд хүргэж болох тохиолдлыг;

'хурц өвчлөл' гэж даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгуулагч гадаадад аялж байх үед анх удаа оношлогдсон, хурц хэлбэрээр илэрсэн, даатгуулагчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах, амь насанд халтай байдал үүсгэх эрсдэл тулгарч яаралтай түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүссэн эрүүл мэндийн өөрчлөлтийг эмч оношлосныг;

'гэмтэл бэртэл' гэж даатгалын хугацаанд ослын улмаас даатгалын гэрээнд тусгагдсан хохирлын шалтгаануудын шууд нөлөөгөөр даатгуулагчийн биед учирсан гэмтлийг хэлнэ. Гэмтэл нь даатгуулагчийн байнгын оршин суудаг улсын гадна тохиолдсон байх, мөн эмчээр батлагдаж эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагыг бий болгосон байх ёстой;

'эрүүл мэндийн аюултай байдал' гэж яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол даатгалын тохиолдол бий болсноос хойш 48 цагийн дотор хүний биеийн үйл ажиллагаанд ноцтой хохирол үзүүлэх эсвэл үхэлд ч хүргэж болзошгүй гэнэтийн тохиолдлыг;

'хэвтэн эмчлүүлэх' гэж доод тал нь үргэлжилсэн 12 цаг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байх ба яаралтай тусламж авахаар эмнэлэгт хандаж төлбөр гарсан, эмнэлгийн тусламж авах шаардлагаар 24 цагийн дотор эмчийн заавраар мэс заслын аливаа ажилбар болон хагалгаа хийгдсэн тохиолдлыг хамаарч болно;

'эмнэлэг' гэж тухайн орныхоо хууль дүрмийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээ болон асаргаа, сувилгаа хийхэд зориулсан оношлогоо, эмчилгээ, мэс заслын тоног төхөөрөмж, ажилтнаар хангагдсан байх;

'эмч' гэж хууль ёсны дагуу лицензтэй /диплом, эмчлэх эрх бүхий гэрчилгээ/ байна;

'нүүлгэн шилжүүлэх' гэж эмчийн заавраар даатгуулагчийг эмчилгээ эсвэл хагалгаа хийх боломжтой байрлал буюу эмнэлэг рүү яаралтай зөөн тээвэрлэх;

'эх оронд нь буцаах эмнэлгийн зөөн тээвэрлэх үйлчилгээ' гэж даатгуулагчийн зорчиж байсан орноос эмнэлгийн байгууллагын заавраар иргэний агаарын тээврээр эсвэл газраар эсвэл түргэн тусламжийн онгоцоор нутаг оронд нь буцаах эсвэл даатгуулагч нас барсан тохиолдолд шарилыг буцаан тээвэрлэх;

'нислэг саатах' гэж даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээнд заасан цагаас дээш хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдлыг;

'ачаа тээш' гэж тээшинд тушаасан буюу тээврийн байгууллагад бүртгэлтэй ачаа тээш, эд зүйлс хамаарна;

'ачаа тээш хоцрох' гэж даатгуулагчийн ачаа тээш тухайн нислэгийн компанийн үйл ажиллагааны буруугаас очих газраа гэрээнд заасан цагаас дээш хугацаагаар хоцорч ирсэн тохиолдлыг;

  • Аялах хугацаа

    (8 өдөр) 2019/04/21 - 2019/04/28
  • НИЙТ

    0 ₮

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой хууль & журам

1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл